Манай улс Эбола вирусээс сэргийлэхэд зориулж 477 сая төгрөг төсөвлөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 23

ДЭМБ-гаас гаргасан хамгийн сүүлийн албан мэдээгээр Эбола вирусээр 9200 гаруй хүн өвчилснөөс 4500 нь нас баржээ. Манай улс уг халдвараас сэргийлэхийн тулд Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын түвшинд хэлэлцэж, салбар хоорондын ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Мөн ДЭМБ-тай шууд мэдээлэл солилцох шуурхай удирдлагын төв байгуулсан гэж ЭМЯ-наас мэдээлсэн.

Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгож тандалт оношилгоо, эмчилгээний зааврыг сайдын тушаалаар баталсан байна. Урьдчилан сэргийлэхэд зориулж Засгийн газар 477 сая төгрөгийг бэлэн байдлын нөөц бүрдүүлэхээр төсөвлөсөн бол хамгаалах хувцас хэрэгсэл, сургалт сурталчилгаанд 160 сая төгрөгийн санхүүжилтийг ДЭМБ-аас гаргахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top