Монгол Солонгосын сургуулиуд хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 55 дугаар бүрэн дунд сургууль Солонгосын Оюуны бэрхшээлтэй хүүхдийн Юнин Ганнам сургуультай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Уг гэрээнд зааснаар оюуны бэрхшээлтэй сургуулиуд багш, сурагч сололцох аж. Мөн спорт урлагийн тэмцээнүүдийг хамтран зохион байгуулах, багш нарыг чадавхижуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.

Хамтран ажиллах гэрээг үзэглэх үеэр Солонгосын Оюуны бэрхшээлтэй хүүхдийн Юнин Ганнам Сургуулийн захирал Хун Сон Хүн 55 дугаар бүрэн дунд сургуульд оюуны бэрхшээлтэй хүүхдийг оношлох иж бүрэн оношлогооны материалыг бэлэглэлээ. Дашрамд сонирхуулахад, Монгол Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн нэг багш Солонгос улсад мэргэжил дээшлүүлээд иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top