2009 оноос хойш “Боко Харам” 500 гаруй охидыг хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Нигерийн Засгийн газар исламын хэт үзэлтнүүдийн “Боко Харам” хөдөлгөөнтэй яриа хэлэлцээ хийж эхэлсэн. Хэдийгээр албаны хүмүүс хэлэлцээ нааштай байгаа гэсэн мэдээлэл өгсөн ч зэвсэгт босогчид ямар нэгэн мэдэгдэл хийгээгүйгээр зогсохгүй нутгийн хойд хэсэгт үймээн самуун дэгдээсэн хэвээр байгаа. Нигерийн нутагт халифат байгуулахаар 2009 оноос хойш зэвсэг барин тэмцэж буй “Боко Харам”-ынхан барьцаалсан дунд сургуулийн охидыг энэ сарын 24 гэхэд чөлөөлөх ёстой байжээ. Тус хөдөлгөөнийнхөн 2009  оноос хойш нийт 500 гаруй охидыг хулгайлсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top