АН-ын гишүүд Н.Алтанхуягийн асуудлаар нэгдсэн шийдвэр гаргасангүй

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

АН-ын бүлгийн хурал дуусч, УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэллээ. АН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг ярилцсан бөгөөд олонхийн саналаар намын дарга байранд нь үлдээхээр болсон гэж эх сурвалж мэдээллээ. Гэхдээ АН-ын бүлгийн гишүүд дунд Н.Алтанхуягийг эсэргүүцсэн арав гаруй гишүүн байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Зоригт “Хэрэв УИХ дээр том  нэгдсэн зөвшилцөл  хийж чадвал цаана нь бидэнд  3.5 тэрбум ам.доллар байтугай  мөнгө бий. Энэ мөнгөөр эдийн засгаа сэргээж чадна. Гагцхүү хямралт  байдлаар явахгүйн тулд өргөн  зөвшилцөл хэрэгтэй. Өргөн зөвшилцлийг хийхийн тулд лав Ерөнхий сайдыг  авч үлдэх хувилбар   харагдахгүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл АН-ын гишүүд энэ асуудлаар албан ёсны нэгдсэн шийдвэр гаргаагүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бтрж7тил(103.229.121.241) 2014 оны 10 сарын 30

Алтанхуяг хэзээ ч зүгээр нэг суудлаа тавиад өгөх хүн биш түүний ард монголын бүх рецидивүүдийн толгойлогч Эрдэнэбат байгаа Эрдэнэбатын өөдөөс АН-ынхан дотор ган хийж дуугарах хүн нэг ч байхгүй дээ

0  |  0
Top