Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

-11:00-13:00 цагт  “Хос хэл соёлын арга зүйг”-г нэвтрүүлэх төсөл”-ийг 2014-2016 онд хэрэгжүүлэхээр болсон ба төслийн хүрээнд Монголд анх удаа 0-3 настай сонсголын бэрхшээлтэй хүүхдийг боловсролд эрт оролцуулах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Уг хөтөлбөрийн нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн Хурлын зааланд болно.

-15:00 цагт МАХН-ын төв байранд намынхаа эсрэг дуугарч эхэлсэн Л.Цогийн асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн засагт ямар байдлаар хамтрах талаар энэ үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Мөн намын 150 орчим гишүүд намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлэхээр болжээ.

-10:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Даргын зөвлөлийн хуралтай. 11:00 цагт Малын эмэнд хийсэн хяналт шалгалт, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.

-ЦЕГ-ын байранд Цагдаагийн ажилтнуудад мэргэжлийн бэлтгэл олгох сургалт дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажиллагаа" сэдвээр сургалт явуулж байгаа юм.

-12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэн Ж.Энхбат АТГ-ын талаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top