В.Путин Их 20-ийн уулзалтыг эрт орхив

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 16

Австралид зохиогдож буй “Их хорь” орны удирдагчдын уулзалтыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дуусаагүй байхад нь орхиж нутаг буцжээ. Тэрээр энэхүү чуулган дээр Украйны асуудлаар барууны удирдагчийн зүгээс ширүүн шүүмжлэлд өртсөн ч уулзалтыг онвочтой, бүтээлч болж байна хэмээн дүгнэжээ.

Владимир Путин уулзалтыг дуусахаас нэг хоногийн өмнө орхиж байгаа нь эх орондоо очиход урт нислэг хийх тул унтаж амрах хэрэгтэй хэмээн тайлбарласан байна. Харин зарим хэвлэлүүд Украйны асуудлаар ширүүн шүүмжлэлд өртсөн нь хурлыг албан ёсоор хаахаас өмнө орхиж явах шалтгаан боллоо гэж үзэж байна.

В.Путин “Их 20”-ийн уулзалтын тухай ярихдаа “Бид зарим асуудалд санал нэгддэггүй. Гэвч хэлэлцээ маш чухал бөгөөд үр дүнтэй, бүтээлч болсон” хэмэн хэлжээ.

Брисбан дахь уузалтаар удирдагчид эдийн засгийн өсөлтийн асуудлыг хоёр дахь өдрөө хэлэлцэж байна. Тэд эдийн засгаа 2018 он гэхэд хоёр хувиар өсгөх төлөвлөгөөг баталсан байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top