Өнөөдөр Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэхээр болсон билээ. ЭхлээдТөрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх бол үдээш хойш УИХ-ын чуулганаар уг асуудлыг оруулахаар болсон байна. Ерөнхий сайдын асуудлын талаар гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд уг ажлыг шуурхайлан зохион байгуулж, цаг хугацаа алдалгүй Ерөнхий сайдаа сонгож, Засгийн газраа бүрдүүлэх шаардлагатай байна гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей мэдэгдлээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top