Нөхөн үржихүйн зохицуулагчид иж бүрэн компьютертэй боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн нөхөн үржихүйн зохицуулагч нарт иж бүрэн компьютер гардуулан өглөө. НҮБ-ын Хүн амын сангаас Нөхөн үржихүйн эм хэрэгсэлийн аюулгүй байдал, тогтвортой хангамж төсөл, интернетэд суурилсан Channel программыг нийслэлд нэвтрүүлэх ажлын хүрээнд энэ ажлыг зохион байгуулжээ.

2008 оноос хэрэгжиж эхлэсэн тус төсөл нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, тэр дундаа алслагдсан дүүргийн эмзэг бүлгийн нөхөн үржихүй насны эмэгтэйчүүдийг жирэмлэлтээс сэргийлэх, орчин үеийн арга хэрэгсэлээр хангах, тэдний хэрэглээний талын мэдлэгийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан байна.

Энэ оны судалгаагаар нийслэл, дүүргүүдийн хүн амын дунд гэр бүл төлөвлөлтийн хувь 54,79 хувиар нэмэгдсэн байна.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн нөхөн үржихүйн зохицуулагч нарт энэ удаа эм хэрэгслийн түгээлтийг хэрэгцээт газар нь төгс хүргэх, эм хэрэгслийн хүрэлцээг сайжруулах тасалдлыг багасгах, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Channel онлайн системийг   хэрэгжүүлэхээр иж бүрэн компьютер хандивлаж байгаа юм.

Тус арга  арга хэмжээнд   НЭМГ-ын дарга Ш.Энхбат, НҮБ-ын Хүн ам сангийн шадар суурин төлөөлөгч Ч.Оюунцэцэг  болон  НЭМГ,  Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нар болон  холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top