Коммент:Хэл ам, хэрүүл тэмцэлтэйгээр хийсэн хуулийн шинэчлэлийн талаар Х.Тэмүүжин юу хэлж байв

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

Хуулийн сургуулийн багшаас Хууль зүйн яамны сайд болсон Х.Тэмүүжин Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн дуулиантай эрхмүүдийн нэг байлаа. Салбартаа олон шинэчлэл хийсэн Х.Тэмүүжин энэ хугацаанд сайнаар ч, муугаар ч хэлэгдлээ. Бүр сэжигтний хамсаатан болох шахаж, заналхийлүүлж ч үзэв. Түүний хэл ам, хэрүүл тэмцэлтэйгээр хийсэн хуулийн шинэчлэлийн талаарх өөрийнх нь хэлсэн комментуудыг хүргэж байна.

 Х.Тэмүүжин: Хууль сахиулагчдын эрх үүрэг, харилцан уялдааг тодруулсан зохицуулалт хэрэгтэй.

Sonin.mn 2013.03.13

 Х.Тэмүүжин:  Нэрнээсээ эхлээд заналхийлэл ханхлуулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу жижиг зөрчил гаргасан, том гэмт хэрэг үйлдсэн хүний аль нь ч шоронд хоригдох зохицуулалттай байгаа. Энэ байдлыг өөрчлөх үүднээс Зөрчлийн тухай, Гэмт хэргийн тухай, Захиргааны хариуцлагын тухай, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай зэрэг тусгайлсан хуулиуд гаргах юм.

“Өнөөдөр” сонин 2013.03.15

 Х.Тэмүүжин: Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль батлагдсанаар стандартууд тогтож ирнэ.

“Үндэсний шуудан” сонин 2013.10.16

 Х.Тэмүүжин:Нэн даруй хийх чухал шинэчлэлийн нэг нь гэрчийн хамгаалалтын систем.

News.mn 2013.04.11

Х.Тэмүүжин: Гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг чинь ганцхан цагдаагийн ажил биш. Гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг бол цагдаа, олон нийттэйгээ хамтарч хийдэг ажил. 

                                                               @Temuujin_Kh 2013.06.04

 Х.Тэмүүжин: Цагдаагийн байгууллага иргэдэд хянагддаг, тайлагнадаг болно. Байгууллагын зохион байгуулалтын бүтэц нээлттэй болно. 

                                                               @Temuujin_Kh 2013.10.11

Х.Тэмүүжин: Манай цагдаагийн байгууллагын толгой нь данхайгаад хөл нь жижигдчихсэн байна.

“Үндэсний шуудан” сонин 2013.10.16

 Х.Тэмүүжин: Хууль зүйн яамнаас хүний эрхийг зөрчих гэж байгаа ямар нэгэн арга хэмжээ авах гэж байгаа бол заавал салбарын яамандаа мэдэгдэх ёстой гэсэн шинэ журам гаргасан.

“Үндэсний шуудан” сонин 2013.10.16

Х.Тэмүүжин: Чиглэлийн 36 хуульд өөрчлөлт оруулж байж энэ салбар бүхэлдээ зөв тогтолцоогоор ажиллах нөхцөл бүрдэнэ.

zasag.mn 2014.03.07

Х.Тэмүүжин: Одоо мөрдөж буй хуулийн агуулгыг нэлээд нарийвчлан ангилсан. Эдгээр хууль батлагдвал шүүх, хууль зүйн үйлчилгээнд эргэлт гарч, иргэдээ айлгадаг биш хамгаалдаг, ойр дотно ажилладаг тогтолцоо бүрдэнэ.

                                                                   zasag.mn 2014.03.07

Х.Тэмүүжин: Эрүүгийн, иргэний төрөлжсөн шүүх ажиллуулах, иргэдэд хуулийн үйлчилгээнүүдийг нэг дороос үзүүлэх төв байгуулах, 100 мянган хүн тутамд цагдаагийн хэлтэстэй болох зэрэг нь иргэдэд эерэг үр нөлөө үзүүлнэ.

Чуулганы хуралдаанд хэлсэн үгнээс

Х.Тэмүүжин: Өндөр хариуцлага шаарддаг энэ салбарыг дэлхий нийтийн жишиг хандлагад нийцүүлэхэд хууль сахиулагч, хууль хэрэгжүүлэгчийн аль аль нь чухал үүрэгтэй шүү

zasag.mn

Х.Тэмүүжин: Гүтгэлэг гэмт хэрэг биш боллоо.

NTV телевизийн "De Facto" нэвтрүүлэгт 2014.04.17

Х.Тэмүүжин: Ирээдүйн 20 жилд хуулийн байгууллага дур зоргоороо биш хуульд заасан үндэс журмаараа л ажилладаг болох ёстой

NTV телевизийн "De Facto" нэвтрүүлэгт 2014.04.17

Х.Тэмүүжин: Шүүхийн ганцхан хуралдаан хийдэг байсан бол бид дөрвөн хуралдаан буюу сонсголтой болгож байна.

NTV телевизийн "De Facto" нэвтрүүлэгт 2014.04.17

Х.Тэмүүжин: Шинэ хуулиар сэжигтэн гэдэг ойлголтыг авч хаяж байна. Учир нь сэжигтэн буюу сэжиг таамаг гэдэг мөрдөгчийн толгойнд үүсч байгаа төсөөлөл болохоос хүний эрх зүйн статус биш.

NTV телевизийн "De Facto" нэвтрүүлэгт 2014.04.17

Х.Тэмүүжин: Маш олон бизнес эрхлэгч, улстөрч өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд хуулийн байгууллагад төлөөний хүнтэй байх гэж оролдсон 20 жилийн өрсөлдөөн байв. Энэ нь эцсийн дүндээ хуулийн байгууллагыг бүтнээр нь хувьчилж авах гэсэн өрсөлдөөн болж хувирлаа. Тэр саврыг бид татах ёстой. 

NTV телевизийн "De Facto" нэвтрүүлэгт 2014.04.17

Х.Тэмүүжин: Ухаанаа зарж хэрэг илрүүлдэг зүйлд суралцах ёстой. Шерлок Холмс шиг.

NTV телевизийн "De Facto" нэвтрүүлэгт 2014.04.17

Х.Тэмүүжин: Хууль сахиулах гэдэг бол хүчээр хийдэг ажил биш. Хууль сахиулах гэдэг бол боловсрол, мэдлэгээр хийдэг ажил. 

NTV телевизийн "De Facto" нэвтрүүлэгт 2014.04.17

Х.Тэмүүжин: Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьлаа. Жижиг алдаан дээр нь залуусаа шорон руу түлхдэг, баялаг бүтээгчдээ барьж хорьдог, хэвлэн нийтлэх эрхийг ялладаг гэх мэт олон зүйл өөрчлөгдөнө.

https://www.facebook.com/pages Х.Тэмүүжин 2014.4.28

Х.Тэмүүжин:Иргэндээ хянагдаж, үйлчилсэн, иргэдэд түшиглэсэн хууль сахиулах үйл ажиллагаатай болно.

https://www.facebook.com/pages Х.Тэмүүжин

Х.Тэмүүжин: Хуулийн нэрээр салбарын ажилтнууд хөлждөг, хууль бусаар эрх мэдэлждэг байдал зогсоно.

https://www.facebook.com/pages Х.Тэмүүжин  2014.4.30

 Х.Тэмүүжин: Шинэтгэл хийх хүсэл эрмэлзлэл эрх баригчдад байна уу үгүй юу, олон нийтийн дэмжлэг тууштай байх уу үгүй юу, шинэтгэлийг хийж байгаа хүн өөрөө тэр эрсдлийг давж гарах чадалтай юу үгүй юу гэдгээс аливаа шинэчлэл шалтгаалдаг.

 Тойм сэтгүүл 2014.04.30

Х.Тэмүүжин: Нэгэнт сонголт байгаа бол хийх ёстой, сонгосон зүйлийнхээ төлөө тууштай явах ёстой. Хуулийн байгууллагуудын эрх мэдэл, их мөнгө, улс төрийн эрх мэдэл гэдэг гурван зүйлийн туслалцаатайгаар хувийн болон бүлгийн ашиг сонирхлоо хангаж хамгаалж ирсэн өмнөх хорин жилийн увайгүй муухай туршлага дараагийн хорин жилд дахиад үргэлжлэх үү, үгүй юу гэдэг асуудал. Өнгөрсөн хугацаанд тэвчээд амьдарсан, аргыг нь олоод явсан байж болно. Гэхдээ ирээдүйд үр хүүхдүүдээ ийм айдас хүйдэс дотор үлдээх үү, үгүй юу гэдэг л бидний сонголт

 Тойм сэтгүүл 2014.04.30

Х.Тэмүүжин: Хуучин зохион байгуулалтаа хадгалж үлдэх буюу дарга бол даргаараа эсвэл тэр байгууллага дотор байсан таагүй зүйлүүдийг нууцалж хэвээр нь хадгалахыг оролдох үзэгдэл шинэтгэлтэй холбоотой гарч ирдэг юм байна. 

"Өдрийн шуудан" сонин 2014.04.31

Х.Тэмүүжин: Бидний өргөн барьсан Гэмт хэргийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн төслөөр энэ шоронжсон нөхцөл байдал шууд 40 хувиар буурах тооцоо гарч байгаа

VIP.mn 2014.05.01

Х.Тэмүүжин: Яах аргагүй хаалттай, мэдээлэл нь хязгаарлагдмал нөхцөлд арга тактик нь нарийвчилсан нууц шаарддаг гэмт хэргүүд бий. 

“Ам нээвэл” нэвтрүүлэг  2014.06.27

Х.Тэмүүжин: Хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах, цахим гэмт хэрэг гэх мэт. Энэ гэмт хэргүүдтэй тэмцэх байгууллага, үйлчилгээ үзүүлэх газар буюу цагдаагийн байгууллага чинь зөрчилдөөд байна. Үүнийг бид Мөрдөх алба болгож салгаж гаргах ёстой.

“Ам нээвэл” нэвтрүүлэг  2014.06.27

Х.Тэмүүжин: Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, гэрчийг заналхийлэх зэргийг таслан зогсоох ажлыг Тахарын алба хийнэ. 

“Ам нээвэл” нэвтрүүлэг  2014.06.27

Х.Тэмүүжин: Ямар ч хүн байсан хуулийн байгууллагад очсон л бол хэрэглэж байгаа хууль нь тэр хүмүүсийг мангас болгож хувиргадаг л хууль үйлчилж байна

“Ам нээвэл” нэвтрүүлгэ 2014.06.27

Х.Тэмүүжин: Шинэчлэгдсэн хуулиар хоригдлуудын тоо ойролцоогоор 40 хувь буурна.

“Ам нээвэл” нэвтрүүлэг  2014.06.27

Х.Тэмүүжин: Хуулийн байгууллагыг хувьчилж авах гэж байгаа бол би үгүй гэж хэлнэ”.

Тemuujin Kh@Temuujin Kh

Х.Тэмүүжин: Цалин авахдаа ажиллаж байна гэх, хариуцлагаа хүлээх болохоор амарч байсан гэх! Шүүхийг хүртэл гар хөл болгох! игзаар?

Тemuujin Kh@Temuujin Kh  2014.11.18

А.Алтаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2014 оны 11 сарын 22

Би дэмждэггүй Ахмадын үгийг сонсох дургүй бүдүүлэг биеэ тоосон ёс зүйгүй залуу Ямар ч байсан хичнээн муу ч гэсэн Нямдоржийн өмнө гишгэх чадвар байхгүйш дээ Хуулийг холион бантан болгож эдийн засагт хүнрэл учруулж өчнөөн орон тоо нэмээд ямар хэрэг байна Одоо чи огцрох хэрэгтэй

0  |  0
монгол(202.126.91.159) 2014 оны 11 сарын 20

би энэ хүнийг дэмждэг шүү

0  |  0
Иргэн(122.201.21.29) 2014 оны 11 сарын 19

Дэмждэг шүү. Битгий шантраарай. Ард түмнийхээ төлөө урагшлаад бгаарай. Гуйж бна

0  |  0
Uragshaa temka(202.170.68.66) 2014 оны 11 сарын 19

Haraal idsen tsagdaa nar ugasaa haritsaanii soyol yu ch bhgu deerelhuu humuus temujin saidiig demjdeg shuu

0  |  0
demjigch(202.131.235.211) 2014 оны 11 сарын 19

Ene hunii tumen zuv demjij bn ugaasaa ch demjdeg bitgii buuj ug!

0  |  0
Top