“Үндэсний бахархалт өдөр”-ийг маргааш тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиодог билээ. Энэ өдрийг манай улс өнгөрөгч жилээс “Үндэсний бахархалт өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Тэгвэл Чингис хааны төрсөн өдөр энэ сарын 23-ны ням гаригт тохиож байгаа учраас маргааш буюу 21-ний 11.30 цагаас БХИС-ийн Соёлын төвд Батлан хамгаалах салбарынхан Монгол “Үндэсний бахархалын өдөр”-ийг ёслон тэмдэглэхээр болжээ. Энэ хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээс энэ онд Монгол Улсын Гавъяат цол хүртсэн хүмүүс болон бахархалт үйлсийн эзэд алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн, урамшуулахаар болжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(210.160.35.61) 2014 оны 11 сарын 20

Uls tunxaglasnii Bayar togtson odor sudartai baisan. Ardchilsan namxedxen jiliin dotor ediin zasgiin osolt, Bayar naadam, gudamj, us geed bujignuulj evdej ustgaagui yum uldeesengui

0  |  0
bi(210.160.35.61) 2014 оны 11 сарын 20

Ups tunxaglasnii bayaraa ardchilsan namaas bucaaj avmaar bnaa

0  |  0
Top