Жүжигчин Б.Энхтүвшин: А.Ганчимэг бид хоёр одоохондоо тусдаа байгаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Ирэх сарын хоёрны өдөр нээлтээ хийх “Зүрх зогсохгүй” уран сайхны кино олон үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байгаа. Уг киноны гол санаа нь хүний алдаанд дөрөөлж амьдралаас нь чангаах ёсгүй гэдгийг харуулахыг зорьсон байна.

Энэ кино нь дээд албан тушаалтнууд болон залуучуудад олон зүйлийг бодогдуулах кино болсон гэдгийг уран бүтээлчид ам бардам хэлжээ. “Зүрх зогсохгүй” киноны гол дүрд жүжигчин Б.Энхтүвшин тоглосон. Тэрээр МХО-ны сурагч байхаасаа МУГЖ С.Жавхлангийн “Миний найз”, “Алсад суугаа ээж” дууны клипүүдэд тоглож жүжигчин болох гараагаа эхлэж байжээ. Мөн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонуудад гол ба туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ. Үүнээс гадна Б.Энхтүвшин “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг нар хөөрхөн охинтой болсон. Энэ хоёрын амьдралын талаар шар хэвлэлийнхэн үнэн худал олон мэдээлэл уншигчдад хүргэж байсныг та бүхэн санаж байгаа биз. Тэгвэл Б.Энхтүвшин хэвлэлд өгсөн ярилцлагадаа А.Ганчимэг бид хоёр одоохондоо тусдаа амьдарч байгаа. Шар хэвлэлийн мэдээлэл шиг салж сарнисан юм байхгүй. Охинтойгоо байнга уулзаж байгаа. Охиноосоо удаан хол байна гэж төсөөлөгдөхгүй байна хэмээн ярьжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Timo(202.72.240.138) 2019 оны 03 сарын 10

Ene emegtei ugaasaa l gologdhoor emegteishd

0  |  0
me(202.21.127.164) 2019 оны 01 сарын 14

Энэ хүүхэн нь бол яагаа ч үгүй Оддын өвчнөөр өвчилчихсөн хүн байнлээ, үнэхээр хэцээхэн л юм байна лээ

0  |  0
tsagaan dari eh(202.21.106.156) 2014 оны 11 сарын 21

minii 2 duu hamt amidarsan ni deeree amidral gants hairtai durtai bolood l huuhed enee teree boloo bailgui dee tur zuurin oddin uvchin tusaad odoo edgeree bailgui dee hamt amidarsan ni deer dee

0  |  0
jiji(150.129.141.145) 2014 оны 11 сарын 20

tegeed tsug baigaach...

0  |  0
Top