”МАК”-ийн охин компанийг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалаас  “Өдрийн шуудан” сониныг шүүхэд дууджээ.  Учир  нь ажилчдынхаа нийгмийн  даатгалыг төлөлгүй олон сарын өр үүсгэсэн аж.  Тус сонины ажилчид зөвхөн нийгмийн даатгалаа төлүүлээгүйгээр барахгүй олон сарынхаа цалинг  "МАК" компаниас  авч чадалгүй хохироод байгаа аж. 

УИХ-ын  гишүүн Н.Номтойбаяр  парламентад хөл тавьсныхаа дараа хэвлэлийн салбарт “гар  дүрсэн”. Тодруулбал “Шинэ дэлхий” телевиз, “Өдрийн шуудан” сонинг худалдан  авч,  хэвлэл мэдээллийн  медиа групп-тэй болно  хэмээн  ярьж эхлэв.  “МАК” хэмээх уул  уурхайн “вант улсын” өв залгамжлагч тэрбээр  улс төрд ороход  өөрийн гэсэн  хэвлэл  мэдээлэлтэй байх нь  чухал хэмээн  тооцоо биз. Харамсалтай нь  үйл  ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан дээрх  хэвлэл  мэдээллийн  байгууллагууд Н.Номтойбаярын  буюу "МАК"-ын мэдэлд  очсоноосоо хойш  санхүүгийн хувьд доголдож эхэлсэн байна. Анх тэрбээр “Улс төр, бизнесийнхэн, төрийн  байгууллага, яамдуудтай ямар ч гэрээ хийж болохгүй, санхүүгийн асуудлыг  би  бүрэн даана”  хэмээн  лүндэн  буулгаж байсан талаар  ажилчид  нь ярьдаг.  Тэгвэл  өнөөдөр  түүний худалдаж авсан  “Өдрийн шуудан” үүдээ барьж, "Шинэ дэлхий" арай ядан эфирээ хаалгахгүй аргацааж байгаа сурагтай.

Л.Од

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.230.38) 2014 оны 11 сарын 21

харин ч цалинггүй өдий хүртэл тогтоосон нь их юм ажилчдынхаа цалинг өгөөчээээээээ юу ч чадахгүй байж худлаа ам бардам байхынмааа

0  |  0
зочин(112.72.13.16) 2014 оны 11 сарын 20

Наад тэнэг чинь нил өр явж б.гаа баян хүн юм бол цалингаа өгөх хэрэгтэи.наад хүмүүс чинь цалингаараа амьдардаг юм шүү

0  |  0
Top