Коммент:Хямралын төсөв буюу турах дэглэм

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Түүхэндээ анх удаа Ерөнхий сайд болон Сангийн сайдгүйгээр баталсан ирэх оны төсвийг хугацаанд нь кнопдохын тулд халтуурдсан гэх шүүмжлэлийг эдийн засагчид хэлж буй. Юутай ч ирэх онд бүсээ илүү чангалах шаардлагатайг эрх баригчид энэ үйлдлээрээ илтгэсэн гэхэд болно. Ирэх оны төсвийг дагаж өрнөсөн яриаг “Коммент” тоймоллоо.

 УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:-2015 оны нэгдсэн төсөв хямралаас гарах арга замыг заасан байх ёстой .

Bloomberg TV 2014.11.09

 УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:- 2017 оны төсөвт хамгийн их ачаалал өгөх тул энэ мөнгийг 2015, 2016 оны төсөвт тус бүрд нь 30 хувиар суулгаад үлдсэн 30 хувийг нь зээлийн их үүсвэрээр санхүүжүүлэх хэрэгтэй.  

 “Улс төрийн тойм” сонин 2014.11.13

 -2015 оны төсөв 2017 оны өмнө үүрэг хүлээх нь.

“Улс төрийн тойм” сонин 2014.11.13

 -Шинэчлэлийн Засгийн газраас оруулж ирсэн төсвөөс 100 орчим тэрбум төгрөгийн таналт хийсэн.

МАН бүлэг

УИХ-ын дарга З.Энхболд:- Энэ жилийн төсвийн гол зүйл бол эдийн засгийн болзошгүй хямралаас сэргийлж улсын төсвийн урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан явдал юм.

2014.11.13

 УИХ-ын дарга З.Энхболд:- Өмнөх жилүүдэд Засгийн газраас өргөн барьсан төсвүүдийг 100 гаран тэрбумаар  бууруулж баталж байсан түүх Улсын Их Хуралд байгаагүй ч ирэх жилийн хувьд онцгой жил болох учраас ингэж батлахаас өөр арга байгаагүй юм.

2014.11.13

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:- Гаднаас зээл авахгүй байх, 2011 оноос эхлэн царцаагдсан барилгыг 2015 онд дуусгах санал оруулсныг баталж намын бусад бүлгүүдтэй хамтарч, нэгдэж ажилласан.

2014.11.13

Төсвийн байнгын хорооны  дарга Ц.Даваасүрэн:- Өмнөх жилүүдэд 20-30 хувиар өсч байсан үр ашиггүй зардлуудыг бууруулсан.

2014.11.13

Төсвийн байнгын хорооны  дарга Ц.Даваасүрэн:- Дэд дарга, орлогч дарга, зөвлөхийн орон тоонд ажиллаж байсан 345 хүнийг цомхотгосноор 3 тэрбум, төрийн байгууллагын 540 орон тоо бууруулснаар 4 тэрбум, бараа ажил үйлчилгээний зардлыг 32 тэрбум төгрөгөөр бууруулсан. 

2014.11.13

Төсвийн байнгын хорооны  дарга Ц.Даваасүрэн:- Ойлголцож, хамтарсан шийдвэрүүдийн үр дүнд төсвийн алдагдал 439.2 тэрбум буюу хязгаараас 0.2 хувиар сайжирч батлагдлаа.

2014.11.13

Төсвийн байнгын хорооны  дарга Ц.Даваасүрэн:- Улс төрийн нөхцөл байдлын хувьд тааламжгүй байсан хэдий ч зөвхөн хугацаандаа баригдах биш тодорхой төсвийн шинэчлэлүүдийг хийхээр зорьж ажилласан нь томоохон дэвшил боллоо.

2014.11.13

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:- 2015 оны төсөвт зарчмын зөрүүтэй олон санал гарсан.

2014.11.13

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:- Ирэх жил шинээр 141 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр ашиглалтад орно.

2014.11.13

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:- Цалин тэтгэврийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Гэхдээ энэ нэмэгдэл төрийн алба хаагч, өндөр настны нийгмийн баталгаа болж чадахгүй учир төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.

2014.11.13

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:- Ирэх жил гадаад өртэй холбоотой асуудлаар иж бүрэн төлөвлөгөөтэй ажиллах болно.

2014.11.13

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:- 2015 оны эхний улиралд төсөвт тодотгол хийх хүлээлттэй байгаа.

2014.11.13

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:- Эдийн засгийн өсөлт саарч байгаа, эдийн засгийн учирч болзошгүй хүндрэл бэрхшээлийг даван туулахад энэ төсвөөр эдийн засгийг тогтворжуулна, нийгмийн хөгжлийг хангана гэхэд бас учир дутагдалтай юм.

 2014.11.13

-Туранхай” төсөв. 

“Ардчилал” сонин 2014.11.14

-2015 оны төсөв хаана хаанаа бүсээ чангалах төсөв. Хэрэв та өглөө 2 зүсэм талх иддэг бол 1зүсэм , чихэр, жимс, ундаа цаашаа, боорцог наашаа.

Chadraabal@Chadraabal1 2014.11.14

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:- Төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл нь бодитой бус байсныг бүлгүүд ярилцаад нэгдсэн шийдвэрт хүрлээ.

 Buzznews.mn 2014.11.16

-Эрх баригчид өөр зуураа албан тушаалын төлөө тэмцэлдэж байх зуур ар хударгаар нь ах намынхан төсөвт хүссэн өөрчлөлтөө шингээж, тансаглалыг тал болтол нь бууруулж дөнгөв.

“Улс төрийн тойм” сонин 2014.11.17

Байгаль орчин, нөгөөн хөгжлийн сайд С.Оюун:- Өмнөх Засгийн газрын үед олгож байсан хөрөнгө нь жил ирэх тусам буурч байсан бол өдгөө албыг нь татан буулгасан нь агаарын бохирдолтой тэмцэхээс зайлсхийсэн үйлдэл.

-Эдийн засгийн өндөр өсөлт мөрөөдөл болж, их өрийн дарамт хаалга тогших нь ээ.

“Үндэсний шуудан” сонин 2014.11.17

-Зөвхөн ирэх жил ч биш цаашид бүсээ бүр чангалж магадгүй юм.

“Ардчилал” сонин 2014.11.17

-Орлого буурч эдийн засаг хүндэрч буй өнөө үед зарлага нэмэгдүүлж буй гол их үүсвэр нь өрийн эргэн төлөлт болж байна.

“Ардчилал” сонин 2014.11.17

 -Шинэ бүтээн байгуулалтад сохор зоос ч тавьсангүй.

“Үндэсний шуудан” сонин 2014.11.17

УИХ-ын дарга З.Энхболд:- Хямарлаас үүдэн төсвийн урсгал зардлыг 2015 онд 118.8 тэрбум төгрөгөөр хассан.

-Авлигажсан нэрээр царцаагаад байсан 400 гаруй обьектоо л 2015 онд үргэлжлүүлэн барих хөрөнгийг төсөвт суулгав.

“Үндэсний шуудан” сонин 2014.11.17

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга:- Нийслэлээс хэрэгжүүлдэг 18 чиг үүргийн 16-д нь 247 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Гэтэл хотын хө­рөнгө оруулалт тэг зааж бай­на.

 “Монголын мэдээ” сонин 2014.11.18

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:- Ирэх онд 20 сая тонн нүүрс, таван сая тонн төмрийн хүдэр, 1.4 сая тонн зэсийн баяжмал, 10 тонн алт экспортлохоор төлөвлөсөн. Үүнд үндэслэж ирэх оны төсвийн орлогын төлөвлөгөөг гаргасан.

 “Цагийн хүрд”  2014.11.19

 -УИХ 2015 төсвийн 2-р хэлэлцүүлгийг урьд өдөр нь, 3, 4-ийг “бөөндөөд” 59% ирцтэй хурлаас 83.9% нь дэмжин, 11-р сарын 14-нд яаран батлав.

Jargal_Dambadarjaa@jargal_defacto  2014.11.19

УИХ-ын Ц.Нямдорж:- Ардчилсан намынхан төсөв дээр ажлаагүй шүү дээ. Манайхан л өдөр шөнөгүй сууж байгаад баталсан.

 “Цензүргүй яриа” нэвтрүүлэг 2014.11.19

А.Алтаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.90.21) 2014 оны 11 сарын 24

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик

0  |  0
Сэтгэгдэл(202.72.246.106) 2014 оны 11 сарын 21

Аль эртнээс төсвөө багасгаж хуримтлал хийсэн бол одоо ийм байдалд хүрэхгүй л байсан даа =))

0  |  0
Top