Эмэгтэй оюутнуудын тоо илүү байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Их дээд сургуульд суралцагчдын хүйсийн харьцаа харилцан адилгүй байна. Ингэхдээ жилийн жилд эмэгтэй оюутануудын тоо давамгайлдаг юм.  Энэ жил ч мөн адил. Тодруулбал 2014-2015 оны хичээлийн жилд нийт 175591 оюутан суралцаж байна. Оюутнуудын 102427 буюу 58.4 хувь нь эмэгтэй, 73164 буюу 41.6 хувь нь эрэгтэй  байгаа аж. Суралцагчдын хүйсийн харилцаа ийм байгаа нь эцэг эхчүүд хөвгүүдээсээ илүүтэй охидынхоо мэдлэг боловсролд анхаардагтай холбон тайлбарлах нь бий. Нөгөө талаас жендерийн тэгш бус байдал нөлөөлж байгаа аж.  

Дашрамд сонирхуулахад төрийн өмчийн сургуульд нийт 105751 оюутан сурдаг бол хувийн их дээд сургуульд 69353, гадаадын их дээд сургуульд 487 оюутан суралцдаг байна. Эдгээрээс мөн л эмэгтэй оюутануудын тоо давамгай байдаг юм байна.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top