Хүүхдийн спортын наадам болно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 22

Хүүхдийн спортыг V их наадмыг ирэх онд өвөл, зуны төрлүүдээр зохион байгуулахыг ССАЖЯ, БШУЯ, аймаг, нийслэлийн удирдлагуудад даалгалаа.
            Их наадмыг хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийн дунд найман төрлөөр ирэх оны зургаадугаар сард, ЕБС-ийн сурагчдын дунд зуны спортын 15 төрлөөр есдүгээр сард, өвлийн спортын таван төрлөөр 12 дугаар сард нийслэл хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Өмнө нь наадмыг гурван үе шатаар явуулж байсан бол энэ удаа тухайн спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан баг тамирчдыг оролцуулан  Улаанбаатар хотноо нэгэн зэрэг эхлүүлж, 5-7 хоногт багтаан зохион байгуулах аж. Хүүхдийн спортын их наадмыг 1999 онд анх зохион байгуулж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top