Өнөөдөр шарагчин гахай өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

Аргын тооллын 11 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 2, Гар одтой, шарагчин гахай өдөр.  Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхасын хурим хийх, сум дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохисой.  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top