Шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөлтөнд орууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

 Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж барилгажуулах захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар байр, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны  1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны  21, 22, 23, 24, 35, 36, 37 дугаар байр, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр байр, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар боллоо. Дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлж, энэхүү захирамж гарсантай холбогдуулан холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top