Ачуулсан машинаа авахад 55 мянган төгрөг төлдөг боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

Зогсох зөвшөөрөлгүй газар машинаа тавьсан иргэдийн машиныг журмын хашаа руу ачдаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд нэг л таалагдахгүй байгаа тус үйлчилгээний төлбөр ч өндөр байдаг байсан. Тэгвэл машин ачих үйлчилгээний төлбөрийг маргаашнаас 55 мянган төгрөг болгох шийдвэр гарлаа. Мөн “30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км 1700 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцно” гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Өмнө нь машин ачилтын 70 мянган төгрөг, журмын хашаанд хадгалсаны таван мянган төгрөг гээд нийтдээ 75 мянган төгрөгийн тушаадаг байсан билээ.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЛАЛАР(122.201.21.154) 2014 оны 11 сарын 24

НОВШНУУД БОЛОВСОН ХУЛГАЙЧНУУД. ХЭДЭН ХАЛТАР АЧИГЧ НАРЫГ НЬ ЭЭ ХУЛГАЙЧНУУД.

0  |  0
зочин(203.91.118.156) 2014 оны 11 сарын 24

Баярллаа Дандаа сайхан билэгтэй зүйл бичиж байгаарай

0  |  0
нэргүй(203.91.118.156) 2014 оны 11 сарын 24

шинээр байгуулагдах засгийн газарт амжилт хүсэе

0  |  0
ссссссссс(203.91.118.156) 2014 оны 11 сарын 24

Энэ өдрийн амар амгаланг эрие Монголчуудаа сайхан өвөлжиж байна уу Бид 3 зүйлийг эрхэмлэе 1. Элэг бүтэн амьдарцгаая2. мөр бүтэн байцгаая 3. Гэдэс цатгалан явцгаая даа

0  |  0
Top