С.Ганбаатар гишүүнд 192 сая төгрөг багаддаг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас өөр нэг ч гишүүн өөрийн биеэр хөрөнгө орлогын мэдүүлэг болон үйл ажиллагааны зардлын тайлангаа олон нийтэд тавьж байсангүй. Монголын төрд долларын тэрбумтанууд багагүй байдаг гэдэг. Монголд улстөрчид л хамгийн баян байдаг шүү дээ. Тиймээс эрхэм 76-г хөрөнгө орлогын мэдүүлэг болон үйл ажиллагааны зардлын тайлангаа олон нийтэд дэлгэрэнгүй тайлагнаж байх нь зүйн хэрэг.

УИХ-ын гишүүд сарын 1.457.856 төгрөгийн цалинтай байдаг аж. Хэдэн жилийн өмнө 1 сая төгрөг байсан бол ийнхүү 50 хувиар шахуу нэмэгджээ. Өнгөрсөн жил гэхэд 190 мянган төгрөгөөр өсч, сарын утас, шатахууны мөнгөний нэмэгдэл гээд 1.895.212 төгрөг авдаг аж. Ингэснээр УИХ-ын гишүүд жилд 28.557.741 төгрөгийн цалин улсаас авдаг байна. Цалингаас гадна гишүүдийн үйл ажиллагааны зардал жилд 90 сая төгрөгийн төсөвтэй байдаг юм байна. Энэ нь тойрогтоо ажиллах, хууль сурталчилах, хуулийн төсөл дээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын цалин хөлс, унаа шатахууны зардалд ордог.

С.Ганбаатар гишүүнд энэ жил 192.543.811 төгрөг төсөвлөсөн бөгөөд 69.772.011 буюу  36.2 хувийг гишүүн, зөвлөх, туслахын цалинд өгчээ. Зочны хүлээн авалтын зардалд 720.000, гадаад арга хэмжээний бэлэг дурсгалд 100.000, хууль шийдвэрийн төсөл боловсруулах хэрэгжилтийг хангахад 10 сая, гадаадад ажиллах томилолт таван сая, бичгийн хэрэглэлд хоёр сая таван зуун мянган төсөвлөжээ. Мөн тойрогтоо 90 сая төгрөг зарцуулсан байна.

С.Ганбаатар гишүүн УИХ-ын 76 гишүүнээс хамгийн бага хөрөнгөтэй нь. Тэрбээр гурван жил дараалан хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд танилцуулж байгаа. С.Ганбаатар гишүүн жилд 192 сая төгрөгийн төсөвтэй ч энэ мөнгө нь хүрэлцдэггүй гэж хэлж байсан юм.

Энд 192 сая төгрөг хаанаа ч хүрдэггүй гэж байхаар үйл ажиллагааны зардлаас танаж болохоор олон зүйл харагдсан. Сургалтад суусан, ордноор зугаалсан хүмүүсийн хоолны зардалд гэхэд 2.3 сая төгрөг зарцуулсан байна билээ. Мөн бичгийн хэрэгсэлд хоёр сая таван зуун мянга, хэвлэл, сурталчилгаа сургалтад нийлээд 10 гаруй сая төгрөг зарцуулж. УИХ-ын гишүүдийн тийм ч чухал биш энэ зардлуудыг хасч, төсвийг таная.

Бүсээ чангал гээд иргэдийнхээ гэдсийг татаад байдаг. Эхлээд өөрсдийнхөө бүсийг чангалж үлгэр жишээ үзүүлээч.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбаа(112.72.11.67) 2014 оны 11 сарын 27

Буруу л хүнийхээ эсрэг захиалгатай эсвэл өөрийн үзэл бодлоор юм бичиж дээ. Хамгийн цэвэр ард түмний төлөөлөл болсон улс төрч шүү

0  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
zochin(37.220.182.30) 2014 оны 11 сарын 27

ene setguulchid chine yamar ch chadvar algaa, bodvol neg surguuli togsmogloson l baidag bh da hoorhii ter surguuli, hoorhii ene site, hoorhii ene setguulch

0  |  0
anu(96.54.112.235) 2014 оны 11 сарын 27

Ene hun mundag gun gedgiig ard tumen mednee

0  |  0
zochin(103.229.122.209) 2014 оны 11 сарын 26

jaahan barimjaatai buudmaar yumaa, zardal hasah gene shu.. yamar ch naad zahiin barimjaa tootsoogui ingej ih urj bn gej bdag, jaahan uuriin medleg, bolovroloo saijruulchuul yasiin, shalihgui l bn shude, harin ch baga zardaluud bn gemeer bn

0  |  0
nergvi (86.71.237.85) 2014 оны 11 сарын 26

bvh yumaa vneneerni helsen gants hvnee ingeed baihaar yaj ch busadni orlogiin medvvlgee uguh be dee

0  |  0
nergvi (86.71.237.85) 2014 оны 11 сарын 26

bvh yumaa vneneerni helsen gants hvnee ingeed baihaar yaj ch busadni orlogiin medvvlgee uguh be dee

0  |  0
Mongol zaluu(103.229.121.140) 2014 оны 11 сарын 26

Ene setgvvlch odooo bolioo boli...henii zahialgaar bichsen niitlel ve ene chini..arai neg gaigui ajillaj bgaa,arai neg busdaasa ilvv neelttei bgaa huniigee ingej muuhaihaar helj yavjiidag....muu urvagch bshde...ter busad luivarchdiig ni olood bicheechee..

0  |  0
z(202.179.11.34) 2014 оны 11 сарын 26

sariin tsalingaa bichig heregt zartsuulsan geed hudlaa yariad suuh ch humuus bgaa bh shuu.niitlel bichsen hun taalagdsangui.

0  |  0
zochin(202.179.11.34) 2014 оны 11 сарын 26

ganbaatar gishuunees busad ni bur aimaar bga shde. unuudur mungu shig une tsenee aldsan zuil alga. deer duridsan zuild iimerhuu zardal gargalgui yahav dee. chi busdiig ni sain sudlaad uzeech. uhaan aldaj unah bh.

0  |  0
SETGUULCHID(202.179.20.165) 2014 оны 11 сарын 26

YOSTOI YUGAA CH MEDDEGUI NUHUR BNA AA. GEDEG SHIG L YUM BOLJ BNA AA. ARAI DOOGUUR HARJ YUM BICH CHINII MEDLEG, TOLGOI 2 CHINE HUREHGUI SEDEV BICHSEN BNA GEJ ZOVLII. 400-500 MYANGAN TUGRUG TSALIN GEJ AVDAG TERUUGEREE AYAGUI BOL AMIDRAAD SURTSAN GAR BAIGAA DA. HAMT OLOND NI HELEHED YAAAAG L TIIM BAIGAA BARISAN CH NEG IH ZOROHGUI DE.

0  |  0
зочин(202.179.11.34) 2014 оны 11 сарын 26

Ганбаатар гишүүн хамги йн энгийн хамгийн шаардлага өндөртэй зөв улс төрч гэж хардаг.Хэн ч их хурлын гишүүн байсан хөрөнгийн талаарх мэдүүлгээ ард түмэндээ өргөн мэдүүлэх учиртай.Одоо үлдсэн 75 гишүүний орлого зарлагыг хармаар байна.Ард түмэн хүсч байна бас хүлээж байна.Олон нийтэд Ганбаатар гишүүн шиг дэлгээд тавиач дээ.Гишүүдийн дотор авдаг цалингаа мэддэггүй гишүүд олон бий гэдэг нь нууц биш.Сарын цалингаар тэд баячуудын зиндаанд амьдарч чадах уу.Тэгэхээр монголын төр рүү ямар ч үнээр хамаагүй шургалах гэж амь нас ахуй амьдралаараа дэнчин тавигч нар олон байгаа шүү.Ард түмэн сохор биш л дээ

0  |  0
зочин(202.179.11.34) 2014 оны 11 сарын 26

Ганбаатар гишүүн хамги йн энгийн хамгийн шаардлага өндөртэй зөв улс төрч гэж хардаг.Хэн ч их хурлын гишүүн байсан хөрөнгийн талаарх мэдүүлгээ ард түмэндээ өргөн мэдүүлэх учиртай.Одоо үлдсэн 75 гишүүний орлого зарлагыг хармаар байна.Ард түмэн хүсч байна бас хүлээж байна.Олон нийтэд Ганбаатар гишүүн шиг дэлгээд тавиач дээ.Гишүүдийн дотор авдаг цалингаа мэддэггүй гишүүд олон бий гэдэг нь нууц биш.Сарын цалингаар тэд баячуудын зиндаанд амьдарч чадах уу.Тэгэхээр монголын төр рүү ямар ч үнээр хамаагүй шургалах гэж амь нас ахуй амьдралаараа дэнчин тавигч нар олон байгаа шүү.Ард түмэн сохор биш л дээ

0  |  0
Top