Монгол, БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчид зөвлөлдөв

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Энэ сарын 25-нд Хөх хотод эхэлсэн хөрш гурван орны  Аялал жуулчлалын байгууллагын зөвлөгөөн өнөөдөр өндөрлөж байна. БНХАУ-ын Өвөр Монголын автономит район, ОХУ-ын Буриадын Байгалийн чанад дахь хязгаар болон Эрхүү муж, тэрчлэн манай Улаанбаатар хотын асуудал эрхэлсэн төлөөлөгчид оролцсон энэ зөвлөгөөн анхных гэдэг утгаараа ач холбогдол өндөртэй юм.   

Хаяа залган орших энэ таван мужийн зөвлөгөөн дээр ОХУ-ын Аялал жуулчлалын Холбооны агентлагийн тэргүүн Е. Осадчева “Сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ болон БНХАУ-ын хамтарсан жуулчин солилцооны 400 гаруй байгууллага шинээр байгуулагдсан” хэмээн мэдэгджээ.

2008-2013 оны дүн бангаас харвал энэ хугацаанд ОХУ-д аялсан хятад жуулчдын тоо гурав дахин өсчээ. Үүнийг тоон дүнгээр илэрхийлбэл жуулчдын тоо жилд 127 мянгаас 372 мянгаар өссөн гэсэн үг аж. Статистик тоо баримтаас харвал 2009 онд Хятадаас ОХУ-д  ирсэн жуулчдын тоо 1.7 сая байсан бол өнгөрсөн жилд 2.1 сая болж нэмэгджээ.  

Харин үүний нөгөө талд  2010 оноос хойш ОХУ-аас урд хөршийг зорьсон жуулчдын тоо жилд дунджаар 2.0 сая хүрээд байна. Энэ утгаараа оросуудын хамгийн их аялах дуртай орны нэг Хятад болсон бөгөөд энэ үзүүлэлтээрээ гуравдугаарт бичигдэж байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top