МАН-ын бүлэг маргааш дахин хуралдана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Уг хурлаар шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн Засгийн газартай хамтрах саналтай холбоотойгоор байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсч зарим чиглэл, даалгавар өгсөн байна. МАН-ын бүлгийн хувьд маргааш болох бага хурлынхаа өмнө дахин хуралдахаар болсон байна. Учир нь тэд өнөөдөр тодорхой шийдвэрт хүрээгүй бөгөөд “Хамтарсан засаг байгуулах шийдвэр гараагүй байхад агентлагийн дарга нарын томилгоог хийлээ” хэмээн МАН-ын бүлгийн зарим гишүүд дургүйцлээ илэрхийлжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.120.203) 2014 оны 11 сарын 27

Yasan ailgui um be. Mongol uls ta nartai ugui ch chaas hugjuud l yavna daa

0  |  0
Top