“Хариуцлагатай 76”-г нэрлэнэ үү

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Ард түмний төлөөлөл болон УИХ-д сонгогдсон эрхэм 76 гишүүн бүгд өндөр үүрэг хариуцлага хүлээж буй хүмүүс. Харин тэд энэхүү үүрэг хариуцлагаа хэрхэн яаж биелүүлж байгаа вэ гэдэг нь харилцан адилгүй. Хоёр жил гэдэг хэн юу хийж чадахаа харуулахад, хийсэн бүтээснээ дүгнүүлэхэд хангалттай хугацаа. Тиймээс эрхэм төрийн түшээд хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу ажиллаж чадаж байна уу? Улс орон, ард иргэддээ хэрэгцээтэй ямар хууль дүрэм санаачлан батлуулж, ямар тогтоол шийдвэр гаргахад хувь нэмэр оруулж байна вэ? Таны сонгосон төрийн түшээ хариуцлагатай байж чадаж байна уу гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй уншигчид, сонгогчид, ард түмэн та бүхний дунд таны онлайн түнш Зиндаа.мн сайтын зүгээс “Хариуцлагатай 76”-г нэрлэнэ үү гэсэн санал асуулгыг явуулж байна.

Энэхүү санал асуулгад та идэвхтэй оролцсоноор эрхэм төрийн түшээдэд хариуцлагыг нь сануулж, улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед хариуцлагагүйн зуданд нэрвэгдүүлэхгүй байх урьдчилан сэргийлэлт нь болж өгөх учиртай. Тиймээс та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна. Санал асуулгаар хамгийн өндөр санал авсан хариуцлагатай 10 төрийн түшээг нэрлэж хэрэгжүүлж буй бодлого санаачилсан хууль тогтоомж, тойрогтоо хэрхэн ажиллаж байгаа зэрэг хийж байгаа ажлуудыг нь олон нийтэд сурталчлан таниулах мөн УИХ-ын гишүүдийн сонгуулийн амлалтыг нь эргэн сануулж, тэдэнд тойргийнх нь иргэд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгааг сайтаараа дамжуулан хүргэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top