Коммент:Улстөрийн зөнөг хэмээгддэг Ц.Нямдоржийн хэлсэн хорон үгс

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг монголчууд бид жинхэнэ эх оронч,  хэлэх гэснээ хэнд ч хэлчихдэг зүрх зоригтон, шилдэг хуульч гэж хөөрөгдсөөр ирсэн. Дээрх нь ахадсан тодорхойлолт биш ч түүнийг эвдсэн ч байж мэдэх. Хэдэн жилийн өмнө Улаангом хотноо “Халхуудын төр барина гэж юу байдаг юм бэ”  гэж олны өмнө айлдсан нь “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” гэдгийг батлах мэт ойлгогдож олныг ундууцуулсан.  Гэвч Ц.Нямдоржийн хорон үгийг давж боргодог нь даан ч цөөхөн. Ямартай ч нэгэн цагт бараг л Ц.Нямдорж байвал төр байна гэж ойлго гэх аястай асуудалд ханддаг байсан түүний амнаас унасан хорон үгсийг “Коммент” булан хүргэж байна.

Ц.Нямдорж:-Улстөрийн хувьд нэг талаар Алтанхуягт баяр хүргэмээр, нөгөө талаас эмгэнэл илэрхийлмээр санагдаж байна. Яагаад гэвэл 1998 онд Энхсайханы бий болгосон Элсний 13 танай хамтарч байгаа хэсэгт байгаа. 2006 онд бас Ардын намаас төрсөн Элсний 13 бас Элбэгдоржийн Засгийн газрыг түлхэж унагааж байсан юм. Ийм хоёр Элсний 13-тай нийлж засаг байгуулж байгаад чинь эмгэнэл илэрхийлж байна. Нэг урвасан юм хоёр дахиа урвадаг юм.

Чуулганы хуралдаан 2012.12.07

Ц.Нямдорж:--Тэрбишдагваа чи урвагчаараа л дуусна. Та нар удахгүй Алтанхуягаас урвана. Алтанхуягаа хажуу бөөр рүү чинь хутга шаана шүү.

Чуулганы хуралдаан 2012.12.07

Ц.Нямдорж:-Ийм хариуцлагагүй, ийм задгай, зайдан, замбараагүй Ерөнхий сайдыг би үзээгүй юм байна. Гутарч байна. Ийм хүнийг хамгаалах үлдэх гэж байгаа Ардчилсан намынхныг би өрөвдөж байна.

Чуулганы хуралдаан 2013.04.16

 Ц.Нямдорж:- Би дөрвөн удаа давхар дээл өмсчихөөд ямар нүүрээрээ тайл гэж хэлэх юм.

Mminfo.mn 2014.04.18

Ц.Нямдорж-Би энэ Баттулгыг Засгийн газраас зүгээр л давхар дээлээ тайлаад гарч байна гэж бодохгүй байна. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болоод эдийн засаг уналтад ороод ирэхээр сая тэр Солонгост сүйрсэн онгоцны капитан шиг зугатаж байна. Энэ бол Баттулгын хийдэг ажил.

Чуулганы хуралдаан 2014.05.14

Ц.Нямдорж:-Х.Баттулгаа чи Татвараас чөлөөлүүлэх, мөнгө нэхэх болохоороо Засгийн газрын хуралдаанд орж ирдэг. Бусад үед нь тэр Баянголдоо хэвтэж байдаг чинь үнэн ш дээ.

Чуулганы хуралдаан 2014.05.14

 Ц.Нямдорж: Х.Баттулга чамд Засгаас зайлж байгаад чинь баяр хүргэе. Засгийн газрынханд бас ийм увайгүй амьтнаас салж байгаад чинь баяр хүргэе.

Чуулганы хуралдаан 2014.05.14

 Ц.Нямдорж: О.Баасанхүү бол УИХ-д оймсонд хавчуулагдаж орж ирсэн этгээд.

Чуулганы хуралдаан 2014.06.14

 Ц.Нямдорж: Засгийн газрынхан худлаа хэлдгээ боль. Өдөр болгон өглөө босоход л худал хэлж эхлэх юм, орой унтахад л худлаа хэлсээр л байгаад дуусгах юм, хугацааг.

Чуулганы хуралдаан 2014.06.14

 Ц.Нямдорж: -Засгийн газрынхан энэ бөөгийнхөө тойргоос гараач. Хачин хачин тоо яриад л. Дандаа нэг тэнгэрээс авсан тоотой. 100 хоногт хямралаас гарна л гэнэ. 888 төсөл хэрэгжүүлнэ л гэнэ. Энэ золбин бөөгийн тойргоосоо хэзээ гарах юм бэ. Болиод өгөөч дээ. Ичиж үхмээр юм

 Чуулганы хуралдаан 2014.06.14

 Ц.Нямдорж: Х.Баттулга гэж энэ хүн худлаа эх орончийн дүрд тоглож байж, дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэлээ хангаж байна гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн ноцтой нь гадны мафийн гар хөл болж Монголд төмөр зам барих асуудалд саад хийж байгаа нь ойлгомжтой асуудал.

TV5 телевизийн “Зочны цаг”-т 2014.6.29

 Ц.Нямдорж:-Энэ Золжаргалын ах Жаргалсайхан гэдэг хүн 90 онд Монголын банкыг нэг дампууруулсан. 12 онд Золжаргалыг томилогдож байхад одоо дүү нь дахиж Монголын банкыг дампууруулах нь дээ гэж бодож байсан юм. Яг тэрүүгээр л явлаа даа. Төрсөн ах дүү хоёроор Монголын банкыг хоёр удаа самруулах ёстой гэж энэ Ардчилсан намынхан бодоод байгаа юм байна тэ.

  Чууланы хуралдаан 2014.11.06

 Ц.Нямдорж:Монгол банк Засгийн газрын кассын няравын ажлыг хийж байна.

“Цензургүй яриа” нэвтрүүлэг 2014.11.19

 Ц.Нямдорж: Ажлаа муу хийсэн Засгийн газрын гишүүдээс Ерөнхий сайд болно, сайдад дахин томилно гэдэг байж болохгүй.

“Цензургүй яриа” нэвтрүүлэг 2014.11.19

Ц.Нямдорж: Энэ Засгийн газар эдийн засгийг жилийн дотор дажин болоод өнгөрсөн юм шиг аюултай байдалд оруулсан.

“Цензургүй яриа” нэвтрүүлэг 2014.11.19

 Ц.Нямдорж: Энэ бол муу ажилсан гэдэг үнэлгээгээр огцорч байгаа Засгийн газар.

“Цензургүй яриа” нэвтрүүлэг 2014.11.19

Ц.Нямдорж: Н.Энхбаяр хулгай хийж шоронд орсон бол хохь чинь.

“Цензургүй яриа” нэвтрүүлэг 2014.11.19

 Ц.Нямдорж: Монголбанктай байгуулсан хайр дурлалынхаа гэрээг хэзээ цуцлах вэ?

Чуулганы хуралдаан 2014.11.24

 Ц.Нямдорж: Та нарын 2012 оны сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиудад Монгол банкнаас авч ашигласан мөнгө одоо төгрөгийг үнэгүйдүүлчихээд байна ш дээ.

Чуулганы хуралдаан 2014.11.24

 Ц.Нямдорж:АН ядраад ирэхээрээ л МАН-ыг түшдэг, задарч тамиржаад ирэхээрээ манайхныг шоронд хийдэг л нам даа

News.mn 2014.11.29

 Ц.Нямдорж: Нам дотроо хоорондоо дайсагнаад байдаг бүлэглүүдэд нэг их явдаггүй.

Mass.mn 2014.12.01

Ц.Нямдорж: Азаар Nх хурлын гишүүн болчихсон салбараа мэдэхгүй, нэг олигархийг сайдад томилчих юм бол ажилтайгаа танилцах гэсээр 2016 онтой золгоно.

Mass.mn 2014.12.01

Ц.Нямдорж:-Монголын төлөө нэг ч удаа болохоо АН фракцынхаа зарчмаас татгалзаж чаддаг байх хэрэгтэй.

Mass.mn 2014.12.01

Ц.Нямдорж: Би л лав Засгийн газарт МАН орчихсон гэж амаа хаахгүй дээ.

Mass.mn 2014.12.01

Ц.Нямдорж: АН засаг барьж чадахгүй гэдгээ 100 хувь хүлээн зөвшөөрөөд хоёр гартаа цагаан туг, цагаан хадаг бариад МАН руу шогшлоо доо.

Mass.mn 2014.12.01

Ц.Нямдорж: Би 2012 онд л Ардчилсан намынханд улс төрийнх нь бааз суурь дэндүү хэврэг, унахаар байна, бөөр рүү чинь юм явна гэж хэлээд л байсан.

Mass.mn 2014.12.01

Ц.Нямдорж: Ч.Сайханбилэг ганц хүүгээ гэрлүүлэхийн тулд дөрвөн айлд сүй тавилаа.

Ikon.mn 2014.12.04

 А.Алтаа

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyutan(122.117.75.4) 2014 оны 12 сарын 08

(Хамгийн ноцтой нь гадны мафийн гар хөл болж Монголд төмөр зам барих асуудалд саад хийж байгаа нь ойлгомжтой асуудал) ene zuild Battulga said yu gej hariu ogoh bol? setguulch ta ene 2 hunii unen ym shig bolgoj yrij bgaa 2 zuiliin ard ni garah sonirhol bhgui bna gejuu? herwee bi setguulch bsan bol ene 2 huniig hamtdan newtrulegt urinaa!!! ;)

0  |  0
Setgegdel (202.72.246.106) 2014 оны 12 сарын 08

Ene Setguulch uuriinkhuu helsen horon ugiig bichvel Nyamdorjoos dutahgui yum garch irekh baikhdaa uursduu tugs yum shig yahaaraa ingej neg negiinkhee muug uzej bdiin

0  |  0
иргэн(202.131.247.171) 2014 оны 12 сарын 08

хэлж байгаа зүйл нь үнэн бол нас чухал биш.

0  |  0
BRAVO(178.192.168.128) 2014 оны 12 сарын 06

MUNDAG HUULICH MUNDAG ULS TURCH.. ENE HUN IH HURALD BAISNAAR IDEN UUGCH NARIG HAMHIJ AILGAJ BAIGAA SHUUDEE YAG UNENIIG N HELDEG HUNEES HUMUUS AIDAG.. MONGOLD IIMERHUU HUN ZUUNDUU.. BUGD . BUUNI NOHOINUUD

0  |  0
сандаг(150.129.140.240) 2014 оны 12 сарын 05

60 ч хүрээгүй энэ хүнийг зөнөсөн гэвэл дэлхий том том орны 70 гарсан улс төрчидийг яасан гэх вэ???

0  |  0
ODorjpurew(112.72.11.120) 2014 оны 12 сарын 05

MUiin turd bagcaatai duugardag 1_ch gesen hun baidagt bayar hurgei. Unen hezeed yldag.

0  |  0
shudraga(182.160.35.47) 2014 оны 12 сарын 05

iim ugtei hun ih hurald bh yostoi

0  |  0
soel(92.20.40.229) 2014 оны 12 сарын 05

Ih hyrliin Vanga avgai ym bishuu.Battylgiig estoi unen helsen shu.Ene hund hen ch ym helj chadahgui.Hyyli zuin said baihdaa buh rekett bossudiin bylhaig gargaj yydalsan hun.Ymaa yydlyylj delguulehees aigaad Battylga metees avahyylaad hen ch yu ch helj chaddagui.

0  |  0
иргэн(103.229.122.127) 2014 оны 12 сарын 05

Энэ этгээд нэг л их төр засгаа хамгаална гэдэг боловч цаанаа бол урьд нь идэж уусан дарга нарыгаа болон өөрийгөө сайн хамгаалж байгаа юм хааяа ам нь халж зүүдээ ярих гээд хулгайгаа ярих шахна шүү дээ

0  |  0
kkk(150.129.143.174) 2014 оны 12 сарын 05

Unen ug hatuu sonsogddog

0  |  0
Bi(98.213.4.78) 2014 оны 12 сарын 05

Ene hunees sonsoj,zuvluguug n avch bai l gemeer baina.. Unen ug heldeg hun shuu dee.

0  |  0
Нямдоржийг дэмжигч(202.21.106.149) 2014 оны 12 сарын 04

уул нь үнэн шахам л юм хэлдэг юм энэ бүгдийг өмнө нь өөрийн амьдралаар туулчихсан юм чинь мэдэлгүй яахав дээ. өөрийнх нь заасан замаар л дүү нар нь замнаж байнам бус уу

0  |  0
зочин(103.229.120.63) 2014 оны 12 сарын 04

НЯМДОРЖ гуай үнэн үг хэлдэг шүүдээ.

0  |  0
ккк(103.229.121.15) 2014 оны 12 сарын 04

хахаха үнэн л үг хэлсэн байна даа, оймсонд хавчуулагдаж УИХ-д гарж ирсэн нтр кккк :D

0  |  0
demjigch(150.129.142.84) 2014 оны 12 сарын 04

yneheer zuv mundag heljee. Demjij baina. Uhaantai hynii oroiruu orno, uhaan muutai ni buruu tiish ni l yarina, oilgono!!!

0  |  0
иргэн(103.229.122.145) 2014 оны 12 сарын 04

Нямдорж гишүүний ярьж буй зүйлүүд үнэний ортой хэрэв худал байсан бол хариу msg үүд ирэх байх

0  |  0
монгол хүн(202.21.106.119) 2014 оны 12 сарын 04

хөгийн хүн, муу ёрлоод л хуцаад суудаг,тэтгэвэртээ гарч зайгаа тавьж зайлах болоогүй юу? бас сайд болно гэж сэрүүн зүүд зүүдлээд байж байна уу? монгол хүн амны билгээрээ гэдэгсэн дээ, энэ ч би монгол биш гэсэн шиг хуцаж боргож өгөх юм .хамар дороо онгорхойтой гэж бурах ч яахав буцахдаа юу тээх бол.Яагаад хүмүүс энүүнд хариу барьдаггүй вэ? гэхээр илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ,ус хийсэн ч сэгсэрнэ гэж мэдээд хэлэх үгээ харамлаж байгаа байхгүй юу? гэтэл энэ нөхөр болохоор ганцаар хамрын дорх онгорхойтой гэж бодоод л суудаг

0  |  0
Baatar(210.216.171.226) 2014 оны 12 сарын 04

Mundag hun shuu”” Hed heden nuudliin tsaadah zuiliig haraad heleed l bga ym daa””

0  |  0
Зочин(103.229.122.189) 2014 оны 12 сарын 04

Ямарч байсан Алтанхуягийн урьтаж хараагүйг харж л байж дээ Хүний туршлага,мэргэжил гэж энэ дээ

0  |  0
hun(182.160.39.13) 2014 оны 12 сарын 04

iim hun oldohgui shyy MONGOL ULSAD IADAJ NEG UNENIIG HELDEG HUN baigldee

0  |  0
unen l helsen bn(158.181.208.97) 2014 оны 12 сарын 04

Yag l uneng l helsen baina shdee. Unen ugend durgui gej unen yum daa. Nyamdorjiin yag helsneer l ongorson yumnuud bolson baina dag. Argagui l songogdood songogdood l baih hun bn daa! Za yamartai ch Nyamdorj-d Bayar hurgie!

0  |  0
unshigch(103.9.91.75) 2014 оны 12 сарын 04

yag onoj heldeg ,ene tolgoid ih yum bii

0  |  0
Zochin(202.21.116.99) 2014 оны 12 сарын 04

Zuv heleed baigaa yum bishuu? Bi lav sanal niilj baina. Yag l bolson baina. Turshlagatai hun gej yag l sanuulaad dugneed baisan baina

0  |  0
Үгүй ерөө(118.70.170.139) 2014 оны 12 сарын 04

Нэг их бахархаж бичээд байх, хэвлэлд гаргаад байх үг биш л байна.

0  |  0
bold(202.179.12.6) 2014 оны 12 сарын 04

Aihtar tolgoi shuu. Helj bsan yumnuud n yag bolood bdag yum

0  |  0
бид(119.40.97.59) 2014 оны 12 сарын 04

наанаа ингэж ярьсан юмнууд эсрэгээрээ шал худлаа шдэ, ялангуяа энэ нөхөр бол бүүр ч. 20жил МАН засаг барьж гахай нохой шиг идэж ууж байхад адилхан цохилцоод чимээгүй л бсан биз дээ.Хааяа юм нь хөдөлж балайрдагийн. Одоо бас засагт орчих санаатай элдэв юм яриад байх шиг бна хөөрхий

0  |  0
зочин(202.179.11.178) 2014 оны 12 сарын 04

хөгшин хүний үгээр үг хийгээд яах нь вээ..................... явуургүй болсон хүн шүү дээ.

0  |  0
xman(112.145.58.91) 2014 оны 12 сарын 04

Ene hvnii yarij helseniig bodood bhaar tsaaguuraa ih vnen yum heleed bdag yum shig sanagdaad bdag yum aa

0  |  0
зочин(103.229.122.189) 2014 оны 12 сарын 04

Бүгд үнэн л байна Ихэнх нь биеллээ олсон үнэн л юм хэлдэг юм байна

0  |  0
Top