ЦДБЭЧ-ын уран бүтээлчид Си Зинь Пиний урилгаар тоглолт хийж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 11

Өнгөрөгч наймдугаар сард БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпин манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.  Уг айлчлалын үеэр манай улсын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлээсээ сонирхуулсан юм. Уг тоглолт урд хөршийн төрийн тэргүүнд таалагдаж өөрийн улсдаа хүрэлцэн ирж тоглох урилга илгээсний дагуу ЦДБЭЧ-ын уран бүтээлчид БНХАУ-ыг зорьсон байна. Тэд энэ сарын 8-17-ны өдрийн хооронд Бээжин, Шанхай хотуудад 100 хүний бүрэлдэхүүнтэй тоглолтыг зохион байгуулж байгаа аж.

Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top