О.Магнай дэд сайд болохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Агентлагуудын сайдуудын нэрс удаан хүлээлгэсний эцэст тодорч ажилдаа ороод эхэлсэн. Эдгээр сайдуудын араас дэд сайдуудын сунгаа эхлээд буй.  Сайдууд өөрийн багаа бүрдүүлэх цаашлаад улс төрд орох шат болж өгдөг дэд сайдын суудалд хэн хэн суух нь тодорхойгүй байгаа ч янз янзын таамаг яваад буй.  Уг асуудал улс төрийн намуудын анхаарлын төвд орсон гэхэд болно. Жишээ нь МАН долоон сайд,  ИЗНН нэг, үлдсэн дөрвөн дэд сайдыг АН авахаар болсон ч намууд ойлголцож чадахгүй хуваагдаад байгаа гэнэ. МАН-аас гэхэд л 30 гаруй хүний нэр багтсан урт жагсаалт гарсан байна. Харин ШӨХТГ дарга О.Магнай дэд сайдуудын нэгээр яригдаж байсан ч тэрээр албан ёсоор дэд сайд болохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шороотын Цэвээн(203.194.118.40) 2014 оны 12 сарын 12

маш зөв шийдвэр.... ШӨХТГ - ын даргыг танаас өөр чадах хүн үгүй... Зүтгэсээр байгаад дараагийн сонгуульд нэрээ дэвшүүл бүү шантар !!! Ард түмэн сонгоно

0  |  0
Top