Өнөөдөр шарагчин хонь өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 14

Аргын тооллын 12 сарын 14, Адъяа гараг. Билгийн тооллын 23, Харцага одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top