Сьерро Леонд хүнсний хомсдол үүсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 13

Баруун Африкийн Сьерро Леон улсад эболагийн халдвараас гадна хүнсний хомсдол үүссэн тухай НҮБ-аас мэдээллээ. ДЭМБ-аас мэдээлснээр “Тус улс эболагийн улмаас 2200 иргэн алдаж, 5900 хүн халдвар авсан. Мөн халдвар авсан 54 хүн эдгэрч, гэртээ хэвтэн эмчлүүлж буй” гэв. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр Сьерро Леонд эболагийн анхны тохиолдол бүртгэгдсэн юм.

Эбола бүртгэгдсэнээс болж тус улсын удирдлагууд олон хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой дэлгүүр, хоршоо зэргийн үйл ажиллагааг зогсоосон юм. Мөн төрийн байгууллагуудын хаалгыг хааж, албан хаагчид тодорхойгүй хугацаагаар ажилгүй болсон билээ. НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн хүрээнд тус улсад 10 мянган ам.долларын өртөг бүхий хүнсний тусламж илгээсэн тухай Бан Ги Мүн мэдээллээ. “Энэхүү тусламж тус улсын гуравхан өдрийн хэрэгцээг хангана” гэж НҮБ-аас мэдэгдэж, олон улсаас туслалцаа үзүүлэхийг хүсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top