Фидель Кастро “Күнз”-ийн шагнал хүртэв

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 13

БНХАУ-ын удирдлагууд 2010 оноос “Нобель”-ийн шагналын ази хувилбар гэгддэг “Күнз”-ийн нэрэмжит энхтайвны шагналыг олгож эхэлсэн юм. Энэ оны “Күнз”-ийн шагналыг Кубын экс удирдагч 88 настай Фидель Кастро хүртсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү шагналыг 15 мянган ам.доллар дагалддаг гэнэ.  Кастро Бээжинд очоогүй ч зохион байгуулагчдад талархлаа илэрхийлж, захиа явуулсан тухай “China daily” сонинд бичжээ. Зохион байгуулагчид Кастрог төр барих хугацаандаа Кубад эрх тэгш нийгмийг бий болгосон гэжээ.

Энэ жил “Күнз”-ийн шагналыг тус улсын дарга Си Зиньпинд олгох өндөр магадлалтай хэмээн хятадын хэвлэлүүд таамаглаж байсан юм. Тэрбээр даргаар сонгогдсон даруйдаа авлигатай тэмцэх жил болгон зарлаж ард түмнээ мөлжиж, авлига авсан 14 мянган хүнийг шийтгэсэн билээ. Өнгөрсөн он тус шагналаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг шагнаж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol emegtei(113.88.38.239) 2014 оны 12 сарын 13

F. Kastro guaid ene tom shagnaliig hurteesen ni yostoi nudee olson zuv yavdal gej uzej baina.

0  |  0
Top