АН-ын бүлэг хэвлэлийнхэд мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

Өчигдөр АН-ын бүлэг хуралдаж 2015 оны төсөвт тодотгол хийх тухай боло дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээр байр сууриа нэгтгэсэн юм. Өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болсон байна. Уг хуралд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон холбогдох удирдлагууд оролцох бөгөөд хуралдаан 11.30 цагт буюу яг одоо төрийн ордны А танхимд болох аж. Уг хурлаар бүлгийн даргын албан тушаалын асуудал яригдаж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top