Зургаан цэцэрлэг шинээр барьж, гуравт нь өргөтгөл хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

  Эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч нийслэлийн захиргаанаас боломжтой хөрөнгө оруулалтын төсвөөрөө бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдлээ. Тухайлбал эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг нийслэл хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулахаар тусгасан. Мөн 2015 оны төсвөөс шинээр зургаан цэцэрлэг барьж, гурван цэцэрлэгт өргөтгөл хийхээр болж хоёр сургууль шинээр барьж, нэг сургуульд өргөтгөн шинэчлэл хийхээр төсөвлөсөн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хотын иргэн(202.21.106.113) 2014 оны 12 сарын 17

Ашгүй дээ,хүүхдийн цэцэрлэг маш чухал байна шүү Хаана хаана барих вэ?

0  |  0
Top