Буудлын 20 мянган төгрөгийн барьцаанд хүүгээ үлдээжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

Өнгөрөгч сарын 27-ны өдөр гуравхан настай хүүгээ зочид буудалд орхиж явсан хэрэг гарсан. Хүүг буудлын ажилчид хоёр хоног харж хандан эцэст нь цагдаагийн байгууллагад өгөөд байсан юм. Хэд хоногийн дараа хүүгийн аавыг олсон ч ямар нэгэн бичиг баримтгүйн улмаас хүүг аавд нь өгөлгүй ээжийг нь цагдаагийн байгууллагынхан үргэлжлүүлэн хайсан юм. Тэгвэл хүүгийн ээжийг олсон байна. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн “Аюулгүй Саппоро” арга хэмжээний үеэр баривчлагдсан 40 гаруй биеэ үнэлэгч бүсгүйн хамт саатуулагджээ.  Хүүгийн ээж биеэ үнэлж байсан бөгөөд нөхөртэйгээ буруу ойлголцсоны улмаас хүүгээ аваагүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа аж. Тухайн өдөр хүүгийн ээж нөхөртэйгөө хамт зочид буудалд хамт архи ууж байсан бөгөөд буудалд төлөх 20000 төгрөг байхгүй учир хүүгээ барьцаанд үлдээж мөнгө хайхаар гарсан байна. Түүнийг байхгүй хойгуур нөхөр нь хөдөө явсан аж. Тэрээр нөхрийгөө хүүхдээ аваад явсан хэмээн ойлгосон гэж мэдэгджээ. Ямартаа ч бяцхан хүүгийн ээж 20 хоног хүүтэйгээ уулзаагүй бөгөөд өөрийгөө амьдралын эрхээр биеэ үнэлдэг байсан хэмээн өмөөрч сууна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
буудлын буруу(188.107.113.147) 2014 оны 12 сарын 21

энэ буудал нь тэгээд хууг барицаанд аваад улдэж л байдаг

0  |  0
зочин(182.160.43.121) 2014 оны 12 сарын 21

Хаана нийгэм буруу явж ядуурал их байна тэнд эмэгтэйчүүд их төлөв биеэ үнэлдэг. Өөр яах билээ. Архи ууж мансуурна, биеэ үнэлнэ. Ажил олдохгүй. Эднийг үзэн ядаад хэрэггүй. Авилгачдыг үзэн яд. Зүүн өмнөд азид мөн ийм л байдаг даа.

0  |  0
Зочин(103.229.120.146) 2014 оны 12 сарын 21

Нийгэм ядуурч ажилгүйдэл ихсэхэд ард түмэн хөсөр хаягдаж өлсөж үхэхгүйн төлөө үмх талхны төлөө биеэ үнэлж эхэлж байна даа.бусдыг луйвардаагүй,хулгай хийгээгүй тэднийг олон хүмүүс маш ихээр үзэн яддаг.харин төрийн мөнгөнөөс тэрбумаар нь хулгайлж идэж хужаа солонгосуудад зах зээл, ажил олгож тэжээж байгаа тэрбумтангуудыг шүтэх юм.

0  |  0
зочин(122.201.21.215) 2014 оны 12 сарын 20

зүгээр л иймэрхүү юмнууд үхвэл таарна. тэнэгүүдийн тэнэглэлийг нийгэмтэй холбож өмөөрөх нь ч хаашаа юм. нийгэм, эдийн засаг сайн байсан ч тэд адилхан ингэж л амьдарна. тэхээр иймэрхүү амар хялбар аргаар амьдрахыг хүсэгчид, үр хүүхдээ хаягсадыг бараг үхэл ч тоож авахгүйм даа чааваас. нохой гахайн амьдралаараа амьдраад явбал таарна .даанч гэмгүй хүүхдүүд нь л өрөвдөлтэй юм.иймэрхүү эхээс төрдөг азгүй юм

0  |  0
zochin(61.79.186.146) 2014 оны 12 сарын 20

ediin zasgiin hyamral, agilguidel biee unelegchdiin toog ulam bur nemegduuleed bh shig...

0  |  0
tuul(202.70.46.204) 2014 оны 12 сарын 19

Ymar teneg hvmvvs ve horvoo daagaad l bhiimaa malnuudiig

0  |  0
Top