Өндгөвчний массаж олон ач тустай

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

Эмэгтэйчүүд биднийг эрчүүдээс ялгадаг нэг эрхтэн бол өндгөвч. Өндгөвч бол эмэгтэй хүний аз жаргал, гоо сайхан, залуу нас… энэ ч утгаараа өндгөвчийг эмэгтэй хүний хоёр дахь “зүрх” гэж нэрлэдэг.Эмэгтэй хүнд өндгөвч гэж дотоод шүүрлийн булчирхай байдаг. Өндгөвчямар байна, эмэгтэй хүний царай яг тийм л болдог. Хүйтний улиралд доороосоо даарснаас, үр хөндөлт хийлгэснээс өндгөвч үрэвсдэг. Өндгөвчний үрэвслийг эмчлүүлэхгүй удвал ядрах, уур уцаартай болж, хөх жижгэрэх, бас хөгширөлт явагддаг.

Бүр хавдар, хорт хавдар ч болох аюултай. Өндгөвчний үйл ажиллагаа удааширч өвчилснөөс болж:

-Арьс хуурайшиж, үрчлээтдэг
-Сарын тэмдэгийн мөчлөг алдагдаж, улмаар дотоод шүүрлийн өөрчлөлтөөс болж хөх жижгэрч, биеийн галбир хүртэл өөрчлөгдөж турна, эсвэл хэт таргална
-Амархан ядарч, ууртай, нойр муутай болдог.Эдгээр зовиураас урьдчилан сэргийлж өндгөвчөө эрүүл байлгахын тулд хамгийн нэгдүгээрт доороосоо даарахгүй байх, бэлгийн ариун цэврийг сайтар сахидаг байх хэрэгтэй. Өндгөвчний массажны тухай ойлголтыг манай эмэгтэйчүүд тэр бүр мэддэггүй. Хөгжилтэй орны эмэгтэйчүүд өндгөвчний массажийг нүүрниймассажнаас илүүтэйдтооцдог. Өндгөвчинд тэжээл өгч, массаж хийсний дүнд:
-Өндгөвчний үйл ажиллагаа сайжирна, сарын тэмдэг цаг хугацаандаа зовиургүй ирнэ
-Хөгшрөлтөөс хамгаална
-Батга, сэвх гарахаас сэргийлнэ
-Цэвэршилтийг удаашруулж, залуужуулна. Өндгөвчний массажийг тогтмол хийлгэж заншвал сэтгэл санаа өөдрөг байж, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлж, таньд аз жаргал бэлэглэх болно. Хоёр дахь “зүрх”-ээ хайрлацгаая бүсгүйчүүдээ!

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баян(66.181.161.42) 2020 оны 12 сарын 20

Өндгөвчний үрэвсэлд ямар ургамал сайн бэ

0  |  0
БАДМААНЯМБУУ(66.181.161.76) 2020 оны 04 сарын 12

Өндгөвчинд ямар дасгал хийвэл сайн бэ 88340539

1  |  0
8888(103.229.121.151) 2021 оны 04 сарын 23

өндгөвч бол маш нарийн зохион байгуулалттай эмзэг эрхтэн тул хамаагүй массаж хийх барих тийм сайн зүйл болох гүй харин доороос дааруулахгүй, эрхтэний ариун цэвэр маш сайн байж хоол ундаа тохируулж хэрэглэх тамхи архи , хэрэглэж болохгүй массаж сайн гэж тэнэглээд хайран нандин эрхтнээ хяцлуулчихваа харин чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй, мөн явган алхалт маш сайн, эрүүл агаарт сайн яв бэлгийн замбараагүй давталтууд маш муу шүү тогтмол хэмжээтэй байвал зүгээр харин өөрөө өөртөө иллэг хийх хэрэгтэй зааж өгч болн гэх мэт олон зөвөлгөө байна асууж болно би эмэгтэйчүүдийн эмч байна

11  |  4
Top