Бие даагчид хүүхдийн мөнгийг танахыг эсэргүүцнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

Өнгөрөгч Баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр хүүхдийн мөнгө болон эхчүүдийн мөнгийн танах талаар мэдэгдээд авсан. Харин Ерөнхий сайдын мэдэгдлийг бие даагч гишүүд эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ “Ерөнхий сайдын мэдээллийг харахад хумьж танах юм яриад эхэллээ. Уг нь МАН-тай хамтраад улс орноо хөгжүүлнэ гэсэн. Гэтэл яамдын тоогоо нэмээд, дэд сайн нараа нэмээд явчих юм. Тэгсэн мөртлөө ард түмний халаас руу ороод эхэллээ. Одоо бүр хүүхдийн мөнгөнөөс эхлээд эхчүүдийн мөнгө рүү орж байна. Үүнийг бид дэмжихгүй. Энэ шийдлийн Засгийн газар мөн үү. Шийдлийн гэж нэр зүүчихээд хэлсэн ярьснаасаа буцаад байгааг нь эртхэн хэлве” хэмээн мэдэгдсэн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jpn(122.30.74.115) 2014 оны 12 сарын 22

teneg shouchin garuud.

0  |  0
Top