Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд, Э.Ням-Очир нар МУГТ боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан зарим хүмүүсийг шангналаа. Жүдо бөхийн дэлхийн аварга Г.Болдбаатар, Чөлөөтийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд болон Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир,  шатарчин Б.Мөнгөртуул нар Монгол Улсын Гавьяат тамирчин  боллоо. Шатарчин Б.Мөнгөнтуулын хувьд "Олон улсын эмэгтэй их мастер" цолыг Монгол Улсаас анхлан хүртсэн билээ. Мөн Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, Жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар Гавьяат дасгалжуулагч боллоо. Сэтгүүл зүйн салбараас сэтгүүлч Б.Ганчимэг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаав. Түүнчлэн "Улаанбаатар СОНГОДО" эмнэлэгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан Монгол Улсын хүний гавьяат эмч боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.170) 2014 оны 12 сарын 24

Эх орныхоо нэрийг өндөрт өргөн бахдам амжилт гаргасан тамирчид дасгалжуулагч нартаа баяр хүргэе.Шагнал авсан нийт хүмүүст баяр хүргэн ажлын өндөр амжилт хүсэж байнаа

0  |  0
Top