Онцгой байдлынхан энэ жил 1017 хүний амь аварчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын өнгөрч буй оны тайлангийн хурал болж өнгөрлөө. Баярын хурлын үеэр онцгой байдлын салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг шагнаж урамшуулсан бөгөөд үүнд “Алтан гадас” одонгоор 1, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Цэргийн гавьяаны одонгоор 4, Цэргийн хүндэт медалиар  27, Шударга журам медалиар 2, Онц гал сөнөөгч тэмдгээр 44 зэрэг нийт 455 албан хаагч шагнууллаа. Мөн улиран одож буй энэ онд онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойг албаны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд ойн хүрээнд олон ажил зохион байгуулан олон нийтэд хүргэсний нэг нь “Нарны жим” олон ангит кино байсан юм.

Мөн онцгой байдлын салбарынхан энэ онд нийт 1017 эрдэнэт хүний амь насыг аварчээ.  Төрийн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 22,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан гавьяагаараа хуучин оноо үдэж байгаа юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top