Өтгөн хатаад байвал яах вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 20

Өтгөн хатна гэдэг хооллолттой холбоотой. Өдер хоног өнгөрөх тутам хоол хүнс чанарын хувьд улам бүр боловсруулагдаж байгаа хэдий ч гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, ходоодыг сулладаг ислэг бодис нь багадаж байгаа тул өтгөн хатаж байна. Хоол ундны илчлэг нь биш харин хэмжээ нь ходоодыг сулрахад нөлөөлдөг.
Өтгөн хатсанаас үүсэх хор нөлөө
Өтгөн хатсанаас түүний найрлага дахь хорт бодисууд биед хуримтлагдаж, цусанд шимэгдэн бие махбодийг хордуулна. Хорт бодисын нөлөөгөөр элэгний ачаалал нэмэгдэж, мэдрэлийн эд эсийн ажиллах чадвар буурдаг. Бүдүүн гэдсээр холестрин эргэн шимэгдэж, цус өтгөрөх, судас хатуурах нөхцел бүрддэг. Өтгөн хатдаг хүний царай баргар, арьс цэвэр биш, толгой нь өвдөж, бие нь нозоордог.
Өтгөн хатахад нөлөөлдөг зүйл
Хүнс хоолондоо ислэг бага хэрэглэснээс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширдаг. Мөн шингэн бага хэрэглэснээс, хөдөлгөөн дутагдсанаас, шамбарамын зангилаанууд томорч шулуун гэдэсний амсрыг нарийсгаснаас, зарим нэгэн эмийн үйлчилгээний улмаас, халуун газар удаан сууснаас болж өтгөн хатахад хүрдэг.
Өтгөн хатсан бол...
Хоолны найрлагаа өөрчил. Алим, лийр, өргөст хэмх, байцаа, хар чавга, хар гурил, хивгийг хоолондоо хэрэглэж бай. Өдөрт уух шингэнийхээ хэмжээг ихэсгэ. Өглөө бүр буцалгаад хөргөсөн нэг аяга хүйтэн ус ууж бай. Мөн өлөн элгэн дээрээ хоёр ширхэг алимыг угааж хальстай нь идвэл сайн.
- Нэг аяга тарганд 15 грамм ургамлын тос хийж орой унтахынхаа өмнө уу.
- Оройн хоол шөлтэй тусмаа сайн.
- Эрдэсжилт ихтэй рашаан ууж бай.
- Ээдэм, бяслаг, дан махан хоол идэхээс аль болох татгалз. Дасгал хий
- Хэвлийн төрөл бүрийн дасгал, ялангуяа дугуй унах гэж нэрлэдэг дасгалыг хийснээр хэвлий хавийн булчин сайн хөгжиж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.
- Хэвлийн баруун доод хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу тойруулан өдөрт хэд хэдэн удаа илж бай.
- Шамбарам үүсэхээс сэргийлж дүлэхгүй бай. Клизм тавиулах тохиолдолд өглөө наранцэцэгийн тос, давстай бүлээн усаар тавиулбал сайн.
Жирэмсэн эхчүүдэд өгөх зөвлөмж
Жирэмсэн үед дотор муухайрах, огиудас хүрэх, бөөлжис цутгах зэрэг шинж тэмдэг элбэг тохиопддог. Ялангуяа еглөөгүүр илэрдэг энэ зовиурыг жирэмсэн үеийн өглөөний эмгэгшил гэж нэрлэдэг юм. Хэрэв бүсгүй та жирэмсэн бөгөөд өглөөний эгэгшил илэрч байгаа бол дараах зөвлөмжүүдийг амьдралдаа ашиглаад үзээрэй.
 
- Өглөө бүр орноосоо босохын өмнө нэг аяга бүлээн сүү ууж, цайны печень цдээрэй. Ингэвэп ходоодны агшилт суларна.
 
- Өглөө орноосоо босохдоо аажим хөдлөх хэрэгтэй. Гэнэт огцом хөдлөх нь муу.
 
- Тогтмол цагт бага багаар хоолло, хэт их идэхгүй бай.
 
- Хоол идсэний дараа шууд амаа угаалгүй, 10-15 минутын дараа угаагаарай.
 
- Хоолны хооронд шөл, шингэвтэр зүйл ид. Ингэх нь бөөлжилтийг багасгана.
 
- Өөх тостай, шарсан хайрсан хоолноос татгалз.
 
- Хоол идсэнийхээ дараа хэсэг хугацаагаар эгц суугаарай. Энэ нь ходоодны агшилтыг намдаана.
 
- Орой унтахын өмнө тараг, сүү, хоормог, жүүс, талх зэртйг хэрэглэ. Энэ нь өглөөний огиулалтыг бууруулдаг.
 
- Үнэртэй ус, гутлын тос, халуун ногоо гэх мэт элдэв үнэртэй зүйл хэрэглэхээс аль болох татгалз.
 
- Өдөр бүр аль болох опон удаа салхинд гарч, сэтгэлийн стресст орохоос зайлсхий.
 
- Хэвтэх үедээ хөлөө өндөрлөн дээш өргөж амрааж бай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top