Ромын папыг зургаан сая хүн үдэв

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Ромын пап ламын Филиппинд хийсэн айлчлал өндөрлөлөө. Түүнийг папыг Манила хотын төв талбайд зургаан сая хүн гарган өгч, түүхэн амжилт тогтоожээ.  Ромын пап Францис айлчлалынхаа төгсгөлд Манила хотын төв Ризал цэцэрлэгт хүрээлэнд олон сая хүнд илтгэл тавьж, талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

Азийн Филиппин улс католик шашинтнуудын томоохон төлөөлөл бөгөөд хамгийн сүүлд 1995 онд пап Жон Полыг Манилад ирэхэд таван сая хүн цуглаж байсан түүхтэй аж.

 Ромын папын айлчлалын гол зорилгын нэг бол өнгөрсөн 2013 онд Манилаг дайран өнгөрсөн Хайяан хар шуурганы улмаас амь нас, орон гэрээ алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, сэтгэлийн дэм өгөх байсан юм.  

Филиппинд хийсэн папын айлчлал нийтдээ зургаан өдөр үргэлжилсэн бөгөөд католик шашинтай 80 сая хүн оролцжээ.

Т.Бат 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top