Авто замын татварыг хууль бус гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээл авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг баталсан. Энэ журмын хүрээнд нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс, мөн хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжуулан хот руу нэвтрэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс зам ашигласны хураамж авдаг болсон. Тэгвэл жолоон нарын эрх ашгийг хамгаалах холбооноос авто зам ашигласны хураамжийг хууль бус хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ. Өөрөөр хэлбэл тус холбооноос тээврийн хэрэгслээс автозам ашигласны хураамж авч байгаа нь хууль бус татвар хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид жолооч нарынхаа эрх ашгийг хамгаална гэдгээ мэдэгдсэн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР , МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top