ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарыг ажлаас нь чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Тус хуралдаанаар ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Харин түүний оронд Автозамын газрын дарга асан Ц.Нанзаддоржийг ТӨХ-ны даргаар томилсон байна. Тэрбээр өмнө нь тус хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд одоогоос яг хоёр жилийн өмнө түүнийг тус албан тушаалаас чөлөөлж байсан ч үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн шүүхэд маргаан үүсгэж түүний талд шийдвэр гарч байсан юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төх(202.21.106.144) 2015 оны 01 сарын 21

харин бүр дордоод байгаа юм бишүү,Цахиагийн Нанзаддорж гэж нөгөө хэний ах биздээ,буруу санаагүй бол .төрийн өмчийн хороо гэж баахан томчуудын авгай хүүхэд нууц амрагууд үүрлэсэн бохир газар биздээ.ТУЗ-ын гишүүн гэж сул цалин хүртээд л хүмүүс рүү ТӨХ-ны ажилтан гэж утас цохиод л их зантай янтайсан авгай нарын цуглуулга болсон газар.төрийн өмч гэж ер нь байгаа юмуу? энэ газрыг татан буулгавал таарна даа

0  |  0
МОНГОЛ(202.21.100.210) 2015 оны 01 сарын 20

Төрийн өмчийн компаниудад өөрийн нутаг ус, ах дүү, хамтрагчуудаа шургуулж төрийн үйлдвэрүүдийн албан тушаалаар бэлэг барьсан хүн. Тэгээд нөгөө нөхдүүд нь ажилаа мэдэхгүй, бүр тухайн салбар, газруудынхаа талаар бүр таг харанхуй нөхдүүд. Ялангуяа захиргааны хэлтэс, хүний нөөцийн газруудад нь бүр их чихсэн. Тэд нар нь тэр газрууддаа нам, нутгийнхаа хүмүүсийг мөнгөтэй мөнгөгүйгээр дүүргэж халаасаа түнтийлгэж, бас тал засах ажил л хийсэн. Тухайн байгууллагын бусад бүх ажлуудыг нураадаг. Ийм л ажлыг хийсэн хүн байлаа .................

0  |  0
Top