МАХН-ын мөнгөөр зодсон “Мөрөөдлийн хөтөлбөр” хэний гэнэн санаа вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

Намууд сонгуульд бэлдэж эхэллээ. Мөрийн хөтөлбөрөө гаргаж, иргэдэд хэрхэн таалагдах тухайгаа толгойгоо гашилгаж сууна. МАХН гэхэд л 2016 онд сонгуульд урдаа барин орох мөрийн хөтөлбөрөөсөө танилцууллаа. Харамсалтай нь энэ мөрийн хөтөлбөр нь Н.Энхбаярын намыг өөд нь татах биш харин унагах, өөрчлөх биш харин олны элэг доог болгохоор тийм “бантан” болж орхижээ.

Малчдад зориулсан “молиго”

МАХН орон нутагт хамгийн олон дэмжигчидтэй. Тийм ч учраас МАХН малчдад зориулсан нэг “гоё” хөтөлбөр санаачилжээ. Энэ нь малчдын тоог өсгөх, малын гаралтай бүтээгдэхүүний үнийн таазыг тогтоохын тулд малчин өрхүүдэд цалин олгох юм. Малчдад сард 350 мянгаас 700 мянган төгрөгийн цалин өгөх бөгөөд  энэ нь жилдээ 80-120 тэрбум төгрөгийн урамшуулал болох аж. Эдийн засаг хямарсан, нийгмийн халамжийг асар ихээр танаж байгаа энэ үед цагаа олоогүй санаа. Малчид хэзээ ч бидэнд цалин өг гэж гуйж байгаагүй. Махны үнийг бууруулахын тулд малчдал цалин өгнө гэдэг бол зүгээр л хэн нэгний тааз ширтэж байгаад бодоод олчихсон санаа бололтой. Махны үнийг бууруулахын тулд зардаг шат, дамжлагыг цөөлөх хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг. Малчид өөрсдөө төдий хэрийн өндөр үнэ хэлээд байгаа ч юм биш. Хөдөөнөөс хот руу, малчдаас ченжийн гар дамжсаар үнэ өртөг нь нэмэгддэг гэдгийг мэдэх хүн МАХН-д байхгүй бололтой. Тэгээд ч малчид гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэхэд л 400 бод, 3100 бог, 2 хурдан удмын адуутай. Г.Батхүүгээс авахуулаад ийм мянгат малчид манай УИХ, бизнесмэнүүд дотор  олон бий. Тэдэнд малчны урамшуулал өгөх үү эсвэл цалин авч малыг нь малладаг хүмүүст нь өгөх үү гэдэг бас л сонин. Тэгээд ч малчид төрөөс мөнгө өгөөч гэж гуйгаагүй. Анх оюутнуудад өөрсдөө мөнгө өгнө гэж сонгуулийн шоу хийчихээд дараа нь улсаас мөнгө авдаг гэсэн муу нэр зүүлгэсэн. Эдийн засаг хүнд байна гээд хасахаар ч ярьж байна. Эдийн засаг хүндэрсэн энэ жилүүдэд жинхэнэ биелэх боломжгүй, чихэн дээр цэцэг ургуулсан молиго юм даа.

Ядуучуудыг онилсон “гоё” бэлэг

МАХН-ын ард түмэндээ бэлдсэн дараагийн “гоё” бэлэг нь гэр хорооллынхонд, тодруулбал амжиргааны түвшин доогуур иргэд таалагдах цалингийн нэмэгдэл. Тэд гэр хороололд амьдарч байгаа иргэдэд цалингийн 15 хувийн нэмэгдлийг олгох юм байна. Ямар салбарт ажиллаж байгаагаас үл хамааран дээрх нэмэгдлийг олгох гэнэ. Нийслэлийн хэмжээнд л гэхэд 1.9 сая хүн амьдарч байгаагаас 1.4 сая нь гэр хороололд амьдардаг. Энэхүү нэмэгдлийг олгож эхэлснээр гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьдралын нөхцлийг дээшлүүлэх, усан хангамж, ариун цэврийн байгууламж, гудамж талбайн нөхцлөө сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзжээ. Гэхдээ тэд хүнийг амьдарч байгааг газраар нь ялгаварлан гадуурхаж байгаа гэдгээ ухаарсангүй юу эсвэл амжиргааны түвшин  доогуур иргэдэд мөнгө өгч л байвал таалагдана гэж бассан уу? Ямартаа ч ийм орчноосоо “тасарсан” саналаа сонгуулийн сайн санаа болно гэж үзжээ. 

Үйлдвэрчний эвлэл хийх ажилгүй болно

МАХН сонгуульд ялж, “мөрөөдлийн” хөтөлбөрөө хэрэгжүүлье гэж бодоё. Тэгвэл ард иргэд цалингаа нэмье гэж хэлэх эрхгүй болох юм байна. Үйлдвэрчний эвлэлүүд ч хийх ажилгүй болох нь. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар дангаараа тогтоодог болох юм. Мөн татварын өсөн нэмэгдэх шатлалаар буюу нэг тэрбум хүртэлх орлоготой компаниас таван хувь, 1-5 тэрбум орлоготой компаниас 15 хувь, таваас дээш тэрбумын орлоготой компаниас 30 хүртэлх хувийн татварыг авдаг байхаар тооцоолсон байна. Ингэснээр жижиг аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, эдийн засгийн жигд өсөлт бий болж, хүн амын дундах ажилгүйдлийн тоо буурна гэж харж байгаа аж. Гэхдээ яг ямар татвар авна гэдгээ тодотгосонгүй. Өдгөө НӨАТ гэж байгууллагууд 10 хувийг өгдөг. Гэтэл 15-20 хувийн татвар авъя гэвэл МАХН-ын төлөө гаргаа өргөх хүн олдохгүй л болов уу. Ядаж энэ 10 хувийг бууруулъя гэсэн санал хэлсэн бол дэмжих хүн гарах байлаа. Гэтэл иймэрхүү л үл гүйцэлдэх, "сансарын" санааг МАХН-ынхан толгойдоо гашилгаж сууна. Энэ ард иргэдийг мөнгөөр “зодоё” гэсэн эгдүү хүрэм санааг Н.Энхбаяр дарга нь, УИХ дахь гишүүд нь мэдэж байгаа болов уу. Үнэхээр мэдээд, зөвшөөрсөн бол энэ намд эрүүлээр сэтгэдэг хүн байхгүй болж гэхэд хилсдэхгүй. Удахгүй МАХН дараагийн 5 мөрийн хөтөлбөрөө дэлгэнэ гэсэн. Бас юу гэж нүүр түлэх бол доо.

 Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tso(43.242.243.26) 2015 оны 01 сарын 22

Huts l gene. Bidniig yu ch medehgui, hooson amlaad baihad boldog gej ene teneguud bodopd baigaa yum baih daa! Yostoi goridsonii garz hulgaichuudaa!

0  |  0
Жириин иргэн(150.129.142.141) 2015 оны 01 сарын 22

Халамжнаас чинь болж монгол улс маань дампуурчхаад бна шуу дээ.ОДОО НААД ХАЛАМЖ ТЭТГЭМЖ ШОУГАА БОЛИОЧЭЭ.

0  |  0
тунтгэр(68.104.86.177) 2015 оны 01 сарын 22

бид иим тэнэг хумуусыг их хуралд гаргасан шуу дээ тэр сонгуулын холмог систем л ийм арчаагуй хумуусыг их хуралд оруулж байна л даа бид дахиж хууртахгуй

0  |  0
энг(202.70.46.199) 2015 оны 01 сарын 21

Бүтэхгүй гошгорхоо болисон шүүдээ МАХН хан ойлгоогүйл байнадаа ард түмэнийг битгий бас ИХ хуралд суудалгүй боловдоо

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зочин(112.72.13.105) 2015 оны 01 сарын 21

Одоо ард түмэн хоосон амлалтанд итгэхгүй шүү дээ . Тэгсэнд орвол та нар ард түмэнтэйгээ ойр байж тэдний санаа оноог авч хэрэгжүүлэх талаар ажиллавал ямар вэ.Одоо Монгол улс маань асар их өртэй орон болсон Хэзээ хямралаас гарахыг мэдэхгүй байгаа энэ үед арай хэтэрсэн бодлого гаргасан байна Лав Энхбаяр дарга санааг өгөөгүй байлгүй дээ Малчдын малаас татвар авна гэж байхад цалин өгнө гэдэг ас уудал байж болохуу

0  |  0
(180.235.184.214) 2019 оны 02 сарын 16

Байхгүй мөнгийг хаанаас гаргаж өгөх вэ?3 зам байна.1) Эмнэлэг, сургууль цэцэрлэг барихаа болиод малчдад цалин болгож тараах2) Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Үр дүнд нь талхаа 5000 аар авч, автобусанд 10 мянгаар суух байдлаар бүх нийтээрээ төлөх3) Гадаадаас зээл авах. Гадаадаас зээл аваад түүгээрээ бүтээн байгуулалт хийхийн оронд идээд баагаад дуусгана гэсэн үг. Үр дүнд нь юу болох нь тодорхой

0  |  0
irgen(112.72.11.104) 2015 оны 01 сарын 21

olgarhudiig hvis temterch hurungiitgni huraaj turiin umch bolgoj ard tvmni medeld avay gej bichih heregtei.

0  |  0
Kkk(150.129.140.15) 2015 оны 01 сарын 21

olonhoos sanal avah gsn yadarsan arga songogdood garsani daraa bol ulger.malchin hunii mal bol umch ni uud tataad usgunu Uu urne uu uuriih ajil archaa malch uhaanaa shaltgaalna.er ni halamj bol hugjiliin berhsheeltei buyu huuhed hugshid geh met shaardlagatai hesegt heregtei nemelt bol ajilaa hiij chadaj bga hund ni....ajilgui archaagui tenemel arhichin zalilan humuus bol Sain duraaraa yaduulan bvl yaltai bilee

0  |  0
Зочин(122.201.22.182) 2015 оны 01 сарын 21

энэ махн тэнэгүүд зайлаачээ. ганц эмя” г авч явж чадахгүй дампууруулчихаад бас хөтөлбөр....

0  |  0
Top