Д.Загдсүрэнг ёс зүйн асуудалгүй гэж дүгнэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Монголын Үндэсний Олимпийн хороо Д.Загдсүрэнгийн талаар албан ёсны тайлбар өгсөн байна. Учир нь тус хорооны үйл ажиллагаа болон Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн талаар удаа дараа мэдэгдэл хийгээд байгаа. Үүнтэй холбогдуулан Олон Улсын Олимпийн хороо, Ёс зүйн хороотой хамтран шалгаж үзсэн аж. Уг шалгалтын хариу нь Олимпийн Хартийг зөрчсөн асуудал байхгүй тул дотоодын асуудалд оролцох шаардлага байхгүй гэж үзсэн хариу ирүүлжээ.

Энэ асуудлаар МҮОХ-ны гишүүд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнд цаашид итгэл үзүүлэх эсэхийн талаар санал хураахад 96,8 хувийн саналаар итгэл үзүүлэх нь зүйтэй гэсэн Гишүүдийн хурлын шийдвэр гарчээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.20.111) 2015 оны 01 сарын 22

Тийм л баймаар юм.ЭнэДагвадорж яагаад Загдсүрэнг зайлуулах гэж улайраад байдаг байна аа. Бас тэр даамны нэг хачин юм. Эд нарт л нэг но байна аа бас

0  |  0
Top