Орлогоос хамаарч ЭМД-ын шимтгэлийг нэмэхгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Сарын цалин нь 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 10 хувиар тооцож санд төвлөрүүлнэ гэсэн мэдээлэл тараад байсан. Тэгвэл энэ асуудлын талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “УИХ болон Байнгын хорооны хуралдаан дээр зарим төслүүдийг хэлэлцэх үеэр гишүүдээс ийм санал гарсан. Гэвч энэ асуудлыг хэлэлцэж санал хураагаагүй. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 10 хувиар тооцно гэдэг бол ташаа мэдээлэл юм гэсэн тайлбарыг өгчээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top