Чинаватраг 10 жил хорьж магадгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Тайландын экс ерөнхий сайд Инглак Чинаватрад тус улсын одоогийн эрх баригчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх гэж байна. Түүнийг дахин улстөрд хөл тавих эрхийг нь хааснаас гадна Тайландын шүүх Чинаватрад 10 жилийн хорих ял оноож магадгүй болжээ.

Одоогийн цэргийн эрх мэдэлтнүүд өнгөрсөн оны тавдугаар сард төрийн эргэлт хийж, эрх баригчдыг буулгасан юм. Түүнийг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн суурийг тавьж, Тайландын төрийн сангаас хэдэн тэрбум ам.доллар хувьдаа завшсан хэрэгт буруутгажээ.

Хэрэв шүүх Инглак Чинаватраг буруутай гэж үзвэл түүнд 10 жилийн хорих ял оноож, төрийн албанд хамт зүтгэж байсан хамтрагчдыг нь ч яллах аж.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(122.201.31.1) 2015 оны 01 сарын 23

Ene hatagtai manai toriin tulgiig asaaj bailuu batbayar gishuun medej bgaa bh

0  |  0
bolij(36.240.66.250) 2015 оны 01 сарын 23

teneg mahan tolgoitnuud ulsaar togloh zurh zorigiig ni ingej hav darah heregtei!

0  |  0
Top