Монголчууд Хакүхог дэмжихээр Японыг зорьж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлбэл 1700 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэн дэх рекордыг эвдэх юм. Түүний амжилтын гэрч болохоор Монголын аймгийн засаг дарга нар, спорт, урлагийн алдартнууд өнөөдөр өглөө 08:20 минутад Япон улсыг зорьсон байна.

Аваргын аав Ж.Мөнхбат, ээж Н.Тамир, мөн мэргэжлийн сүмод хөл тавихад нь халуун сэтгэлээр угтаж авсан Кёкүшюзан Б.Батбаяр, түүний гэргий МУГЖ Т.Баясгалан, улсын заан Ч.Батзориг тэргүүтэй олны танил эрхмүүд сүүлийн өдрийн барилдаанд 69 дэх их аваргынхаа дээлийнх нь захыг мушгихаар Япон улсыг ийн зорив. Ямартаа ч ирэх сарын 2-3-нд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нартай ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт уулзаж, 2014 оны ажлыг дүгнэн, 2015 оны үйл ажиллагааны гэрээ байгуулах юм. Тиймээс үүнээс амжиж аймгуудын засаг дарга аваргыгаа дэмжихээр  эх орноосоо мордлоо.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin (202.55.180.8) 2015 оны 01 сарын 29

bogd xaani lundend xoich ireeduid mongold tuclax xamtrax ulc bol yfon ulc bolox caaral moritnuud gej zognocon baidag um baina lee butex boltugai caad totgoruud ariltugai

0  |  0
hymral(182.160.1.96) 2015 оны 01 сарын 23

uls ni hymarch baihad ymarch mungu ni ihedsen zasag darga nar wedee gaihaltai

0  |  0
hymral(182.160.1.96) 2015 оны 01 сарын 23

uls ni hymarch baihad ymarch mungu ni ihedsen zasag darga nar wedee gaihaltai

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top