Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнд:
1. Төрийн үйлчилгээний цахим машины талаар авах зарим арга хэмжээний тухай-С.Баярцогт
2. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал-С.Баярцогт
3. Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай-С.Баярцогт
4. Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай-Ж.Эрдэнэбат
5. Татварын алдангийн хэмжээ тогтоох тухай-Ж.Эрдэнэбат
6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай-С.Чинзориг
7. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай-С.Чинзориг
8. Бусад асуудал-Ч.Сайханбилэг
Танилцуулах асуудал
9. Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хоёрдугаар хуралдааны дүнгийн тухай Л.Пүрэвсүрэн
10. Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын арван хоёрдугаар хуралдааны дүнгийн тухай-Л.Пүрэвсүрэн
11. Мянганы сорилтын сангийн тухай-Л.Пүрэвсүрэн
12. Барилгын ажлын үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулах тухай-Д.Цогтбаатар
13. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр болон хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тухай-С.Чинзориг
14. Зарим ажил, мэргэжлийн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тухай- С.Чинзориг
15. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын ажлын айлчлалын дүнгийн тухай-Р.Бурмаа
Сэтгэгдэл ( 0 )