Ерөнхий сайдын улстөржөөгүй учирлал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр орой МҮОНТВ-ийн эфирт  сэтгүүлч Б.Оюунчимэгтэй шууд ярилцлаа.  Тэрбээр Засгийн газрын тэргүүнээр сонгогдоод бараг хоёр сар болох гэж байна.  Энэ хугацаанд  гүйцэтгэх засаглалаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлогын чиг хандлага, улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, монголчуудын нийтлэг  чиг хандлага гэхчлэн олон сэдвээр ярилцлаа. Тэр албархаж, аль эсвэл улс төрчийн хүнд өнгө тоноор ярьсангүй.  Телевиз үзэгчиддээ санаа авахуулах зорилгоор Увсын  “жамц” давсаар Японд хийсэн чихрийг халааснаасаа гаргаж байгаад ярив.  Монголын нэгэн компанид үйлдвэрлэж байгаа хэвлэгчийн /принт/  эд ангийг авчирснаа тайлбарлав.  Энэ мэтчлэн  яриа бодлогоо аль болох энгийн үгээр илэрхийлж амьд ойлгомжтой байлгаж, бас илэн далангүй байснаараа үзэгчдийн сэтгэлд хүрэх шиг анзаарагдлаа.  Ярилцлагынхаа үеэр бурууг хэн нэгэнд тохсонгүй, манай танай нам гэсэн талцал үнэртүүлсэнгүй, Монгол гэсэн нэгэн  эд эсийг л ярианыхаа  цөм болгов.

Засгийн газрын авч хэрэгжүүлэхээр зорьж  анхлан барьж авсан  уг учиг өөрийнх нь хэлсэнчлэн “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” байсан.  Үүнийг зүгээр нэг үг давталт  төдий бус байсан гэдгээ онцлов.  Ярилцлагын үеэр олон нийтэд тодорхой болж, нэлээд гүнзгий сэтгэгдэл үлдээж чадсан тоо баримт бол улсын төсвийн бүтцийн талаархи  тодотгол  байв. 

 Эдийн засгийн хүндрэл бол түр зуурын үзэгдэл. Үүнийг бид бодлого, хүч хөдөлмөрөөрөө даван туулж чадна хэмээн ард түмнээ зоригжуулахын хамт монголчуудын хувьд ерөнхий чиг хандлагаа өөрчлөхийн чухлыг сануулаад авна билээ.

 

Өнөөдөр манай улсын төсвийн зарлагын 62 хувь нь цалин тэтгэвэр, халамжид зориулагдаж байгаа бол  халаалт цахилгаан гэхчлэн урсгал зардалд 19 хувь нь зарцуулагддаг гэнэ. Энэ хоёрын нийлбэр нь 81 хувь болж байна. Үлдсэн 19 хувийг нь ёстой эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр хуваарилахад  анхаардаг бөгөөд  хөрөнгө оруулалтад  дөнгөж 7 хувийг нь зарцуулдаг  гэв.  Төсвийн ийм үр ашиггүй  байдлыг  энэ жил бага ч гэсэн өөрчлөх,  төсвийн зарцуулалтын илүү оновчтой шийдлийг олох гарцыг  2015 оны төсвийн тодотголдоо  тусгасан гэдгээ тэр учирласан. Энэ л учир шалтгааны улмаас  алдарт  эхчүүд, хүүхдийн мөнгийг ялгавартай олгох асуудлыг сөхөж тавьсан. Ингэхдээ алдарт эхчүүдийн хувьд хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тэтгэмж олгож байх, хүүхдийн мөнгийг тухайн айлын амьдралын түвшин,  боломжтой уялдуулахаар зорьсон гэдгээ тайлбарласан.  Нэг үгээр халамж тэтгэмжийг  хавтгайруулах  бус зорилтот  бүлэгт  чиглүүлдэг болох тухай байсан. Харамсалтай нь  УИХ дээрхи шийдвэрүүдийг хуучнаар үлдээсэн.  

Яамдын  орон тоог 15 хувиар танаж, 80 гаруй байгууллага нэгжийг цөөлж 20 хэд болгон цомхотгож байгаа аж. Хэдийгээр Засгийн газрын зарим санал санаачлага дэмжигдээгүй ч  өнгөрсөн хугацаанд “алга таших” хэд хэдэн ажил амжуулснаа тэрбээр дуулгалаа.  Сүүлийн 10 шахам жил тасраад байсан ашигт малтмалын хайгуулын лицензийг эргүүлэн сэргээж, мөнөөх 106 зөвшөөрлийг цэгцэлж  дахин олгож эхэлсэн нь хөрөнгө оруулагчдад сайн дохио сануулга болно гэдгийг онцолсон. Хэдийгээр санхүүгийн эх үүсвэр хомс байсан ч гурван талт хэлэлцээрийн явцад цалин тэтгэврээ тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх  шийдвэр гаргасан. Энэ бол Засгийн газраас гаргасан “алга таших” шийдвэрүүдийн нэг байсан нь тодорхой.  Түүнчлэн төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа  авдаг  нэг удаагийн тэтгэмжийг цэгцэлж, ажилласан жилтэй нь уялдуулдаг болсон.  Засгийн газрын хуралдаанаар тусламжийн нэг багцын хөрөнгөөр 21 сургууль барихаар шийдвэрлэсэн нь  сурагч эцэг эхчүүдээ дэмжсэн шийдвэр болжээ.  Удахгүй Улаанбаатарт  тэр дундаа гэр хороололд  хийн /газ/ хэрэглээг нэвтрүүлэх томоохон төслийг хэрэгжүүлэх гэж байгаагаа Ерөнхий сайд ярилцлагынхаа үеэр хэлсэн. Улаанбаатарын утааг бууруулахад энэ ажил ихээхэн дэмжлэг болох бололтой.  

Аж ахуй эрхлэгчдийг элдэв татвар шалгалтаар дарамталдаг байдлыг халж нурууг нь тэнийлгэх, хяналт шалгалтыг эрсдлийн удирдлага дээр суурилдаг болгох зорилгоор ойрын үед Хяналтын тухай хуулийг өргөн барихаар төлөвлөж байгаа аж.

Ерөнхий сайд эдийн засгаа сэргээх хоёр арга замыг тооцож төлөвлөөд байна.  Энэ нь нэгдүгээрт Оюутолгой, Тавантолгой мэтийн уул уурхайн томоохон төслүүдээ урагшлуулах, хайгуул, ашиглалтын лицензээ үргэлжлүүлэн олгох гэхчлэн уул уурхайн салбараа урагшлуулах. Нөгөөх нь дотооддоо хариуцлагаа дээшлүүлж, хэмнэлтийн горимд шилжиж, хавтгайрсан халамжаа хумих замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах хоёр арга замыг санал болгож байна.  Гэхдээ энэ асуудлаар тэрбээр 1515-1111 гэсэн утсаар  ирэх өдрүүдэд ард түмнээсээ санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа ажээ.  Энэ нь Засгийн бодлогод ард түмнийхээ санаа бодлыг тусгаж байх хожмын алхмын эхлэл болж үлдэж мэднэ.

Ерөнхий сайд ярилцлагынхаа үеэр эдийн засгийн хүндрэл бол түр зуурын үзэгдэл. Үүнийг бид бодлого, хүч хөдөлмөрөөрөө даван туулж чадна хэмээн ард түмнээ зоригжуулахын хамт монголчуудын хувьд ерөнхий чиг хандлагаа өөрчлөхийн чухлыг сануулаад авна билээ.  Мөнөөх  л популизм,  өөр өөрсдийнхөө  эрх ашгийг  чухалчилж дундын оновчтой шийдлээ олж чаддаггүй,  талцаж туйлширдаг гэхчлэн  бидний эв нэгдэл, бүтээх чадавхиас чангааж байгаа энэ хандлагыг өөрчлөх нь  эдийн засгийн сэргэлтээс ч илүү чухал байгааг  тодотгосон.  

Ерөнхий сайд хөгжлийн хоёр чиг хандлага, арга замын аль нэгийг тодорхой болгосны дараа  ард түмэндээ хандаж үгээ дуулгана гэдгээ амалснаар  ярилцлагаа өндөрлөлөө.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
engiin irgen(103.9.89.210) 2015 оны 01 сарын 30

zuw l yrij bn shdee uls ornii niigem ediin zasag iim ayultai ued irchiheed bhd bid saidaa demjih heregtei

0  |  0
zochin(112.72.13.197) 2015 оны 01 сарын 30

Zov ukhaarch yarij baina gej bodoj baina.Uls orniig suiruulekh amlalt yaj dampuurdagiig kharlaa mederlee ard tumen chin.Odoo ene uls torchid uls ornoo unekheer bodoj baigaa bol 2016 oni songuulid buu utopi yum amlaarai mon buu arkhi,guril,budaa buu taraagaarai.

0  |  0
zochin(112.72.13.197) 2015 оны 01 сарын 30

Zov ukhaarch yarij baina gej bodoj baina.Uls orniig suiruulekh amlalt yaj dampuurdagiig kharlaa mederlee ard tumen chin.Odoo ene uls torchid uls ornoo unekheer bodoj baigaa bol 2016 oni songuulid buu utopi yum amlaarai mon buu arkhi,guril,budaa buu taraagaarai.

0  |  0
zochin(112.72.13.197) 2015 оны 01 сарын 30

Zov ukhaarch yarij baina gej bodoj baina.Uls orniig suiruulekh amlalt yaj dampuurdagiig kharlaa mederlee ard tumen chin.Odoo ene uls torchid uls ornoo unekheer bodoj baigaa bol 2016 oni songuulid buu utopi yum amlaarai mon buu arkhi,guril,budaa buu taraagaarai.

0  |  0
хямралаар далимдуула(203.194.114.215) 2015 оны 01 сарын 29

ЧИНИЙ АРД С.БАЯРЦОГТ ГЭДЭГ 20000 ХУВЬСАГЧТАЙ ХҮН, УЯНГА ГИШҮҮНИЙГ ХҮРЗЭЭ БАРЬЖ ОЧООД НОЁН УУЛЫН БУЛШ БУНХНУУДЫГ ШАЛГАЧИХААД ИРЭХГҮЙ ЮУ ЧИ ГЭЖ ИЛТ ЦЕНТЕРРА ГОЛДЫН ТАЛД ОРЖ ИХ ХУРЛЫН ИНДЭР ДЭЭРЭЭС ОРОН ДАЯАР ШУУД НЭВТРҮҮЛГЭЭР ТАВЛАДАГ З.ЭНХБОЛД НАР СУУЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТА НАР ЯАГААД 2-ХОН ХУВЬСАГЧ ТУЛГААД БАЙНА, АРД ТҮМЭН БҮСЭЭ ЧАНГАЛХААС АЙНГУУТАА ОЮУТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙ НОЁН УУЛЫН ОРДЫГ ТА НАРЫН МЭДЭЛД ӨГӨНГҮҮТ ТА НАРЫН ОФШОР ДАНСАНД ТАЛ ТАЛААС АСАР ИХ ДОЛЛАР ЦУТГАЖ ОРЖ ИРНЭ. ОЮУТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙ ЦЕНТЕРРА ГОЛД МЭТИЙН ГАДНЫХАН ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЖ, ДАГАЖ УРТ НЭРТЭЙ ХУУЛЬХҮЧИНГҮЙ БОЛЖ МОНГОЛ ОРОН АЛТА

0  |  0
grgv(103.229.120.83) 2015 оны 01 сарын 29

Erynhii said mash erynhii um yarij bnalee dee Hyyrhii!!!!!!! ene hynii l medleg bolovsrol n haragdaj bna . Ih l goe yarih geed hicheej baih shig bnalee Daan ch ter n medegdeed

0  |  0
зочин(180.235.185.66) 2015 оны 01 сарын 29

18 хүртэл нь хүүхдийн мөнгө эхэд нь өгөөд болоошдээ яаж ч бодсон. 30, 40 хүрчээд миний ээжид улс мөнгө өгөх естой шаардаад байдаг арай ч дээ. Эх чинь төрүүлж өсгөлөө одоо эргээд аяга цайны сүү аваад өгч чадахгүй бн у хэдийн хэдүүлээ байж

0  |  0
urialga(203.91.118.156) 2015 оны 01 сарын 29

Chig handlagaa uurchlug, suuria zuv tavih geed.Yarij bgaa undeslel ih zuv demjih l heregtei.Namchirhsangui, hen negniig muulsangui, ard tumneesee demjleg avah gesen bj boloh huvilbar yarisan.Demjih heregtei.Hugjliinhee tuluu hamtdaa uur uursdiin huvi nemree oruultsgaaya urialj bn

0  |  0
зочин(202.126.89.176) 2015 оны 01 сарын 29

Энэ хүний яриад байгаа нь ерөнхий бааз сууриа зөв болгоод явъя гэсэн санаа бодол байгаа юм. Үүнийг дэмжих л хэрэгтэй. Зөв ярьж байна билээ. Бид дэмжих хэрэгтэй ш дээ

0  |  0
зочин(103.9.90.226) 2015 оны 01 сарын 29

Монгол Улсыг хямарлаас гаргачих ямарч концепцгүй байж ,ёстой гүйх нохойд баах нохой саад гэгчээр юугаа хийж шавар хааж ерөнхий сайд болсон хүн бэ? Яг тогтоод ойлгох гэхээр авах өгүүлбэр алга л байна билээ дээ.

0  |  0
Irgen(182.160.0.170) 2015 оны 01 сарын 29

Ogt hon ch yarij suraagui. Hunii chihend hureheer yu ch bhgui. Ene hunii medleg mash muu.ayaya.tun haramsaltai.

0  |  0
bashuu(103.26.194.7) 2015 оны 01 сарын 29

bi ene eronhii saidiig bas l neg altanhuyg baih gesn ochigdor yriag ni sonsood arai oor um bn gej oilgoloo um hiivel sain l bn hsuu huu min

0  |  0
122(202.131.228.70) 2015 оны 01 сарын 29

дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих,жижиг дунд үйлдвэрлэл-г хөгжүүлж чадвал ч хямрал дороо үгүй болно доо,

0  |  0
зочин(202.126.89.176) 2015 оны 01 сарын 29

Ерөнхий сайд харин их зөв байр сууринаас ярьж байна билээ. Аливааг зөв байр сууринд аваачих гэсэн энэ хүний санал санаачлагыг дэмжих хэрэгтэй. Ялангуяа тэр төсвитйн зарлагын бүтэц, популизм, намчирхах чиг хандлагыг улс төрөөс авч хаях цаг хэдийнэ болсон

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 01 сарын 29

eronxii caidaa undecnii uldberllee zob congoj ondor xurdtaigaar xogjuulbel xymralaac naidbartai xurdan garax bucuu xemnex tanalax ni dood shatandaa bish deereecee exelcen deer bucuu uul uurxainxaa tuuxii ediig tuuxiigeer buc bolobcruulj gadagsh ekcfortlox mongol erdemted injneruudee bolon mergejiliin bolobcon xuchee bux talaar ni buren xangaj olon cain texniologiig xeregjuulj chadbal xymral geed baigaa zuil ni dabaxad amarxan baina. mongoliin ontslogtoi uilberlelliin buteegdexuunee xogjuulj ekcfortond garga bal xymraliig xurdan dabna da

0  |  0
Top