Хүнд даацын машин цагийн хязгаартай оролцоно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим нэг захирамжийг гаргаад байгаа. Уг захирамжийн дагуу Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарны замын зарим хэсэгт бүх жин 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэлийг цагийн хязгаарлалттайгаар явуулахаар болсон байна.

Өөрөөр хэлбэл тус жингийн тээврийн хэрэгсэл 07.00-22.00 цагийн хооронд дээр дурдсан замаар явахыг хязгаарласан бөгөөд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ирэх сарын нэгний өдрөөс эхлэн уг захирамжийг дагаж ажиллахаар болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top