Өнөөдөр улаан морь өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

Аргын тооллын 1 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 11, Гөрөөсөн толгой одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус нохруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр байшингин суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхээд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top