Түмэн тэмээний баяр гуравдугаар сард болно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

 “Тэмээний баяр-2015” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-нд Өмнөговь аймгийн Булган суманд болох гэж байна. Тус баярыг 1997 оноос хойш “Түмэн тэмээ” тэмээ аяллын холбоо санаачлан тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. 18 дахь жилдээ болох гэж буй “Түмэн тэмээний баяр” өвлийн наадмыг  Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулахаар болжээ.  Энд тэмээтэй парад жагсаал, тэмээтэй сайхан хос, тэмээтэй буухиа зэрэг олон сайхан үзүүштэй уралдаан тэмцээн үйл ажиллагаа болох юм. Мөн шагайн харваа, тэмээн фологийн шувтаргын тэмцээн, түүнчлэн “Алтайн хойлог” клубын үйл ажиллагааг танилцуулсан “Тэмээ миний найз” сэдэвт гар зургийн уралдааныг энэ үеэр зохион байгуулах аж. Мөн орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа,  “Булган булаг” уяачдын холбооноос зохиодог бооцоотой хурдан тэмээ болон торомны уралдаан зэрэг арга хэмжээнүүдыг зохиогдохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top