Монголын хоккейчид анхны ялалтаа авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 01

Монголын тамирчид ОХУ-ын Хабаровск хотноо болж байгаа Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.  Манай баг тамирчид Хятадын шигшээ багийг 3:2-оор хожсон байна. 

Тэмцээний салхийг хагалж мөсөн талбайд хамгийн түрүүнээ гарсан хоёр багийн онооны самбарыг хятадын тамирчин Йохан Чан эхлээд хөдөлгөж 13 дахь минутад оноо авсан ч ердөө гуравхан минутын дараа манай Шинэбаяр тоог тэнцүүлсэн бол нэгдүгээр үеийн төгсгөлөөр Тамир бас нэг оноо авч оноог 2:1 болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top